Санчирын талаар Bleacher Report сайтанд ингэж бичжээ

uls_5424f2d97139a_1“Анхаарлын төвд байгаа тоглогчид” Тунгалагийн Санчир, Монгол Т.Санчир нь 21.4 оноог дунджилж байгаа ба шилдэг оноо түүгчдийн нэг юм. Тэмцээний турш тэр хамгийн тэсрэлттэй довтлогчдын нэг байсаар ирлээ. Түүний багтаа оруулах хувь нэмэр зөвхөн оноо байсангүй. Санчир 7.6 с.б.а дунджилдагаараа 5-р байранд бичигдэж байгаа юм.

Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард 25 настай энэ залууг өөрийн Бүх Азийн багтаа сонгосон байна:

‘Ник Бедардын жиргээ: Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо. 25 настай энэ залуу сагсыг үнэхээр тоглож чаддаг юм байна.’

Тоглогчдыг үнэлэхэд дутуу ойлгогддог нэг зүйл бол тухайн тоглогч хэр ойр ойрхон алдааг авч чадаж байгаа явдал юм. Энэ нь ерөнхийдөө тухайн тоглогчийг өрсөлдөгчид нь ямар аюултай гэдгийг ойлгож байгааг илтгэдэг. Таван тоглолтонд Санчир өрсөлдөгчдөөсөө нүд бүлтийлгэм 34 алдааг авч чаджээ. Энэ нь нэг тоглолтонд 6.8 алдаа гэсэн үг юм. Түүний араас бичигдэж байгаа тоглогч 5.7 алдааг дунджилж байгаа юм.

Монголын багийн амжилт Санчирын тоглолтоос ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Хэрэв тэр муу тогловол, баг тэр чигээрээ муу тоглоно.”

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.