Why not, Bank of China?

Image: File picture shows paramilitary policeman standing guard outside the headquarters of the Bank of China in central BeijingBank of China-ийн салбар нээх асуудлыг Засгийн газраар шийдүүлэхгүй ч байж болно гэнэ үү

Чишш! Bank of China “унтаж” байна.Тэд довтолгоогоо зогсоож чимээгүй болчихлоо. Яагаад сэрэхгүй байгаа юм бол гээд холбогдох албаны хүмүүсээс асуухад “Тодорхой төвшинд хэлэлцээрүүдээ хийчихсэн. Засгийн газраар шийдүүлэхгүй ч байж болох банк хоорондын асуудал шүү дээ” гэсэн хариу дуулав. Хятадын төрийн банк Монголд салбаруудаа нээж нян шиг тархах нь Үндэсний аюулгүй байдалд халгүй, халтай байсан ч УИХ, Засгийн газрын хошуу дүрэх асуудал биш гээд дайрахаар шийдсэн бололтой. Үнэндээ Bank of China-ийн салбарууд нээгдсэнээр эдийн засгийн үр ашиг өгч, тусбанктай урт хугацаанд харилцагч гадны хөрөнгө оруулагчдыг татахад дөхөм болох сайн талтайг “анти- Bank of China” үзэл бодолтой эдийн засагчид ч сайн мэднэ. Гэвч хамааралтай баян амьдрал нь нэг л өдөр хар үр тарих вий гэдгээс эмзэглээд байсан хэрэг.

Энэ талаар зарим улстөрчөөс лавлавал “Bank of China-ийн салбар нээх асуудлыг зөвхөн Монголбанкин дээр тохиролцчихвол боллоо” гэсэн байр суурь илэрхийлж байх юм. Тэгвэл манайд төр байхын хэрэг байна уу. Яагаад Монголбанктай учраа ололцоод л болох зүйл дээр Хятадын тал Монголын төрөөс дэмжлэг хүсээд байв. БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун энэ сарын 18-нд буюу Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа.Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн.Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана.Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна” гэж ярьсан нь анхаарал татаж байгаа биз. Тэгэхээр Хятадын тал манай төрийг хүндэтгээд хүсэлт тавьсаар удаж байхад манай талынхан “банк хоорондын асуудал” гээд нүдээ аниад чихээ бөглөөд өнгөрөх гэж байгаа хэрэг үү гэсэн сэжгийг төрүүлж байгаа юм.

Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын төвшинд одоогоор мэдэгдсэн зүйлгүй” хэмээж байсан удаатай.Харамсалтай нь одоо хүртэл Засгийн газрын түвшинд “Одоогоор мэдэгдсэн зүйлгүй хэвээрээ” байгаа гэнэ. Үүнд итгэхэд бэрх л юм. Засгийн газар нь 67 хувийг нь эзэмшдэг төрийн өндөр оролцоотой банк учраас Хятадын тал манай Засгийн газарт хүсэлтээ тавиад байхад манайхан хувийн банк мэтээр Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцэхгүйхэн шиг чимээгүйхэн салбарыг нь нээхийг хүсэмжлээд байгаа хэрэг бус уу. Нэг л өдөр тууз хайчлаад “Bank of China-ийн салбарыг нээлээ” гэсэн мэдээ цацагдаж, энэ нь олонтаа давтагдвал яах вэ. Барьцаа лавшруулдгаараа гаргууд хятадуудад үүн шиг амархан зүйл байхгүй. Тэдэнд зөвхөн эхлэл буюу “барьц” л хэрэгтэй байгаа билээ.

Энэ талаар улс төр, эдийн засагтаа туршлагаараа ч, мэдлэгээрээ ч толгой цохих улстөрчдөөс байр суурийг ньсонирхоход ихэвчлэн “Why not” гэсэн асуултаар ам таглаж байна. Ёстой жинхэнэ “Яагаад” чинь энд урган гарч байгаа биз. Ийм том банкны салбарууд нээгдэхэд санхүүгийн тогтвортой байдалд ямар нэг өөрчлөлт заавал орж таарна. Гэтэл Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага энэ асуудалд яагаад хамааралгүй, саналыг нь авах шаардлагагүй гэж?  Тэр тусмаа Сангийн яаман дахь эх сурвалж манай яамнаас санал авах шаардлагагүй шүү дээ гэх юм. Банкнаас бусад санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Санхүүгийн зохицуулах хороо ч мөн ийм хариулт өгнө. Тэгэхээр бүгд нүдээ аньж байгаад жижигхээн санхүүгээ залгиулахаар шийдсэн бололтой.

Өөрөөр хэлбэл, тэдний тархинд ч гэсэн “Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Энэ банк “Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн.Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй.Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн Хятадын Элчин сайдын үг нэвт шингэжээ. Харин алсын хараатай зарим нь “Яагаад Bank of China-гүйгээр хөгжиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадахгүй гэж” хэмээн бухимдсаар байна.

Дашрамд сануулахад өнгөрсөн долдугаар сард Хятадын банкны Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Шинжун “Та бүхэн нэг жилийн хугацаанд Монголын аж ахуйн нэгжүүдэд нийт хэдий хэмжээний зээл олгохоор төлөвлөж байна?” гэсэн асуултад хариулахдаа “Хэрэв бид охин компаниа Монголд байгуулбал гаргах зөвшөөрөлтэй капиталын хэмжээ 56 сая ам.доллар байна. Тэгэхээр олгох зээлийн нийт хэмжээ нь 460 сая ам.доллар байх юм. Монгол банкны зүгээс гаргах зөвшөөрөлтэй капиталын 12 хувиас зээлийн хэмжээгээ давуулж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр Улаанбаатар дахь охин компанийн зээлийн дээд хэмжээ адагтаа туллаа гэхэд бид бусад салбарууд руугаа уламжлах юм. Бидний олгох зээлийн нийт хэмжээ бусад арилжааны банкуудын олгодог нийт  зээлийн долоон хувьд ч хүрэхээргүй байгаа юм.гэсэн байдаг.

Энэ бол ноён О.Чулуунбатын хүсээд байсан их хэмжээний зээл. Харамсалтай нь дарамт агуулсан, аюул дагуулсан байхыг бас үгүйсгэх аргагүй. Өнөөдөр Улаанбаатархотдахь“Bank of China-ийн Төлөөлөгчийнгазрын 15 ажилтны ес нь Хятадаас ирсэн ажилтан байна. Биднийхээр салбар, тэднийхээр охин компани нь байгуулагдаад эхлэхээр хэдэн хятад ажилтан ирүүлэх, тэднийг дагаж хятад гэр бүлүүд ирэхийг таашгүй.

Н.Батнягт

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих