Нүүрс хөтөлбөрийн хувь заяа хаашаа эргэх вэ?

olloo_mn_1399854913_Lgansux“Нүүрс” хөтөлбөрөөс болж ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлаад багагүй хугацаа өнгөрөөд зогсохгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Түүний “нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх энэ хэрэг нилээн сунжрах төлөвтэй болоод улирал дамжин яригдаж байна.

Олны анхаарлыг татаж сүр дуулиантай эхэлдэг улс төрийн хэргүүд тэгэс ингэсхийгээд намждаг хэсэг хугацаа өнгөрөөж байгаад яллахгүй хэрэгсэхгүй болгодог бичигдээгүй хууль монголд өнөөдөр бий болоод байгаа нь нууц биш ээ. Хууль тэгш үйлчлэх ёстой байтал монголд эсрэгээрээ ядуу буурайд нь үйлчилдэг хирнээ улс төрийн хүрээнийхэнд огт үйлчилдэггүйн жишээг ерөнхий сайд Н.Алтанхуяг, хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өнгөрсөн хугацаанд бэлхэнээ харуулсан.

Түүгээр ч зогсохгүй АТГ-аас саатуулан хорьж хяналт шалгалт хийж байх хугацаанд өвчтэй хагалгаанд орно гэсэн нэрийдлээр гадаад руу гарч, ОХУ-ын ерөнхийлөгчтэй патериа татуулаад авсан Л.Гансүх нарын эл үйлдлүүд нь хууль тэдэнд үйлчилдэггүй гэдгийн нэгэн том баталгаа буй за.

900bdd4e88d4d0aforiginal

Нөхрийн үүднээс эргэв үү? Тохиролцооны үүднээс эргэв үү?

Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг эргэн нэг харъя.

c6a2df94fd8c4920original

5b12f761fff87be6originalАТГ-аас ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан түүгээр ч зогсохгүй ЗГ-аас 854 сая төгрөг,  хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсвийн тусгай сантай хөрөнгөнөөс үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 1,5 тэрбум төгрөг хууль бусаар гаргуулан авч үрэгдүүлсэн байж болзошгүй, “нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Эм Жи Эл эс Би” гэх охин Г.Цэрэнжагзангийнхаа удирддаг компанийг ямар ч тендр зарлалгүйгээр оролцуулсан зэрэг үндэслэлээр төв аймаг дахь ШШГА-ны цагдан хорих төвд 2014 оны 07 сарын 29-ний өдрөөс эхлэн саатуулан хорьсоныг хүн бүр мэдэж байгаа билээ.

sar0704Харин эл өдрөөс хойш хоёр хоногийн дараа ерөнхий сайд болон хууль зүйн сайд нар хууль хяналтын байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр эмнэлэгт хэвтсэн нөхрөө эргэж байгаа юм шиг гарган ирж уулзсан мэдээлэл цацагдсан билээ. Сайдуудын дээрх үйлдлийг харсан ард түмэн энэ яав ч зүгээр нэг уулзалт биш хэмээн хардаж байсан юм. Тэгвэл энэ уулзалт юу байв? “Нүүрс” хөтөлбөрт ерөнхий сайдын охин А.Саранзаяа нэр холбогдсон болохоор уулзав уу? Анд нөхрийн хувьд эргэж очив уу? Аль эсвэл улс төрийн ээлжит золионд гаргадаг тоглоом байв уу? гэдэг олон асуулт сонирхол татсаар үлдсэн юм.

“Нүүрс”-ний Л.Гансүхийн хэргээс хойш…

“Нүүрс”-ийг хямд үнээр ард иргэдэд худалдаалж иргэдээ дулаан гэрт нь өнтэй өвөлжүүлэх өнөө хөтөлбөр маань 2012 оноос хойш дуншсаар эцэс сүүлд нь завшсан шамшигдуулсан луйврийн хэрэг болж дуусав аа. Дээрх хэргээс болоод дээгүүр суугаа нөхдүүд нүүрсний талаар ам ангайхаа ч болилоо. Арга ч үгүй биз нэгийгээ улс төрийн золиос болгоод дээлийг нь нөмөргөчихсөн юм чинь араас нь ижил замаар замнах хүсэлтэй хэн байх билээ.

Энэ бүхний эцэст нөгөө л ард түмэн хохирч хүйтний ам наашилсан энэ цаг үед хөлдөж үхэхгүйн тулд үнэтэй нүүрсээ наашаа харж инээн цаашаа харж уйлсаар авч түлэх л болж байна даа. Ард түмнийгээ ч хошгоруулж дуусахгүй төр юм аа.

 А.БИЛГҮҮН

 

 


URL:

Сэтгэгдэл бичих