Нийтийн тээврийн автобус шатжээ

gal0929Өнөөдөр өглөө Тасганы овоо орчимд нийтийн тээврийн том оврын автобус шатжээ. Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн аврагчид галыг унтраасан байна. Гал гарах үед автобус дүүрэн зорчигчтой явж байсан ч  азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

 

Харин жолоочийн хэлж буйгаар өглөө техникийн үзлэг хийгээгүй, шууд асаагаад гарсан гэнэ. Зорчигчид гал гарч байгааг жолоочид хэлсэн гэх бөгөөд улмаар автобусыг унтраасан байна Харин “галыг унтраах гэсэн боловч ямар ч галын хор, багаж байгаагүй” гэсэн мэдээллийг өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих