Камертон ”Их 8”-ын тоглолтонд оролцоогүй нь Т.Дэлгэрмөрөн, Эба хоёрын зодооноос болжээ

0599b9d96d3c5dd7originalМонголын рок попын жинхэнэ акулуудын тоглолт хэмээн рекламдсан нэгэн тоглолт энэ сарын 20-нд болсоныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Зохион байгуулагчид үүнийгээ “Big 8 Best Hits” хэмээн нэрийдсэн бөгөөд энэ нь тоглолтонд оролцох найман хамтлаг дуучдыг илэрхийлжээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд болон Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа нар юм.

Үнэхээр ч тэд цагтаа шуугиулж явсан бөгөөд нэг үе Монголын хамгийн алдартай хамтлаг дуучид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Хүмүүс одоо ч тэднийг сонсох дуртай. Тиймдээ ч 30 мянган төгрөгийн үнэтэй тасалбарууд төвөггүйхэн борлогдож байсан юм.

Гэвч энэхүү тоглолт “Их 8”-ын бус “Их 7”-гийн тоглолт болж хувирсан нь үзэгчдийг багагүй гонсойлгоод авсан. Учир нь “Камертон” хамтлаг тайзан дээр гараагүй бөгөөд тэдэнд юу тохиолдов? яагаад үзэгчдээ хүндэлсэнгүй вэ? гэдэг асуултууд ар араасаа хөвөрсөн билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Камертон” тоглолтонд оролцоогүй нь нэгэн зодоонтой холбоотой гэнэ. Тодруулбал “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Камертон” хамтлагийн дуучин Эба хоёр тайзны ард маргалдаж, улмаар зодоон цохиондоо тулжээ. Зодоон юунаас эхэлсэн нь тодорхойгүй боловч “муриач” хамтлаг нэр зүүхдээ тулсаныг бодоход нэлээн ширүүн тэмцэл өрнөсөн бололтой. Зарим хүмүүсийн ярих нь хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь Т.Дэлгэрмөрөн байсан гэх яриа ч байгаа юм. Магадгүй энэ нь түүнийг олон удаа хэрэгт төвөгт орооцолдож байсантай холбоотой таамаг биз.

Ямартай ч гуч гарч яваа эрчүүд тэр дундаа урлагийн хүмүүс зодоон цохиондоо тулж фенүүдээ гонсойлгосон нь ойлгомжтой болов.
IMGS4860800x600_zps8ef56131
IMGS4860800x600_zps8ef56131
IMGS4860800x600_zps8ef56131
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.