Амьдаар нь оршуулсан байжээ

оршуулгаГрекийн Салоники хотоос холгүй орших оршуулгын газар тэндхийн 45 настай оршин суугч эмэгтэйг амьдаар нь оршуулжээ. Оршуулгын ёслол хорт хавдраар өөд болсон эмэгтэйд холбоотой байсан гэнэ. Түүний эмчлэгч эмч нас барсныг нь албан ёсоор батласан аж. Эмэгтэйг оршуулаад гэр бүлийнхэн нь явж одтол шарилын дэргэд үлдсэн зарим нэг хүмүүс авсан дотроос гарах дуу чимээг сонсчээ.

Энэ нь тэнд байсан хүмүүсийг жинхэнэ цочролд оруулсан байна. Хүмүүс авсыг яаравчлан гаргахаар газар ухаж эхэлсэн ч амжаагүй гэнэ. Хайрцагны тагийг нээхэд тэр эмэгтэй өөд болсон байжээ. Хэргийн газар дээр ирсэн эмч авсан дотор хэвтэж буй эмэгтэй амьд сэрүүн байсан бөгөөд агааргүйдлийн улмаас өөд болсон гэдгийг хэлэв. Тиймээс талийгаачийн гэр бүл эмчлэгч эмчийг нь шүүхэд өгөхөөр болжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих