МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс тодорчээ

2013-10-13football_bigЭнэ оны 11 дүгээр сард Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит IV Их хурал хуралдаж дараагийн ерөнхийлөгчөө сонгох ажээ. Тус холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон байна. Үүнд:

1. Б.Ганболд – Монголын Хөлбөмбөгийн Холбооны одоогийн Ерөнхийлөгч

2. Т.Лхагвадорж – “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга

3. Э.Амарсайхан – “2050” ТББ-ын захирал

4. Б.Мэдрээ – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

5. Г.Ганхүү – “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч

6. А.Ганбаатар – Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч нар нэр дэвшжээ.

А.БИЛГҮҮН

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 November 2014

Аргагүй л дээ.Харин Дэрэн клубыг ивээн тэтгэдэг Ганбат ч юм уу. Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байх үеэсээ л хөлбөмбөгт зүрх сэтгэлээ өгсөн Мэдрээ нарын нэг нь л үнэнээсээ хөлбөмбөгийн төлөө ажиллаж чадах байх даа.

Сэтгэгдэл бичих