УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал тавьжээ

Монгол улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналаа УИХ-ын тамгын газарт өргөн барьжээ. Хэдэн долоо хоногийн өмнө нэр бүхий хэд хэдэн гишүүн болон УЕП – той холбоотой энэ дуулиан дэгдсэн авч тэгс гээд чимээгүй болж байсан бол одоо энэхүү мэдээ үнэн болж таарлаа.

УИХ-ын гишүүн Д.Дондог нь нийслэлд газар зарна хэмээн иргэдийг хохироон залилан үйлдсэн байж болзошгүй талаар жилийн өмнө өдөр тутмын сонингуудаар гарч байсан билээ. Тэгвэл энэ хэрэг ийнхүү хууль, хяналтын байгууллагуудын мэдэлд очжээ. МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан тэрээр ажилаа өгөөд удаагүй байгаа бөгөөд УЕП ч энэ үйл явдлыг тохиолдуулсан бололтой. Харин түүний араас О.Чулуунбат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар яригдаж болзошгүй талаар шуугиж байна.


URL:

Сэтгэгдэл бичих