18 настай охины гэдэснээс 4 кг үс гарчээ

1d7b9821b2610ea5bigКиргизстаны Баткен мужийн Баткен хотын эмнэлэгт нэн гайхмаар хэрэг явдал болжээ. Эмч нарынх нь ярьж буйгаар 18 настай Айпери Алексеева охины гэдэс нь өвдсөн гэх оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн улмаар хагалгаанд орсон байна. Тэд охины өвчний шалтгааныг тогтоогоод туйлаас их гайхсан аж. Учир нь Айпери охины гэдэснээс дөрвөн кг орчим үсэн бөмбөг гарч ирсэн аж. Мөн эмч нар яаралтай хагалгаанд оруулаагүй байсан бол охин амиа алдахаар ноцтой байдалд хүрээд байсан гэнэ. Бахадир Бебезов эмч өвчтний оношийг тогтоож чадалгүй рентген зургийг нь гаргаж үзэхэд хэвлийн тус газарт нь үл мэдэгдэх хар биет байгааг илрүүлж, мэс ажилбар хийх шийдвэр гаргасан гэж тайлбарлалаа.
Тэрбээр анагаах ухааны сүүлийн 50 гаруй жилийн түүхэнд ийм том үсэн бөмбөлөг хүний биед үүссэн эсвэл үүсч болох талаар огт сонстож байгаагүйг онцлон хэлсэн юм. Харин охины эцэг эхийнх нь ярьснаас Айпери сүүлийн хэдэн сар асар ихээр жин хаяж, хоол унднаас гарч ус ч ууж чадахгүй болоод байжээ.



Тобби

- See more at: http://world.time.mn/content/49656.shtml#sthash.SxK22A73.dpuf


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих