Хонь шиг гахай байх уу?

Байдаг аж. Тэднийг хонин гахай гэдэг аж. Яг хонь шиг өтгөн ноостой уг амьтан гахай гэхээсээ хонь шиг харагддаг байна. Энэ өвөрмөц амьтныг ХХ зууны эхэн үед Англи болон Европын бусад орнуудад өргөнөөр үржүүлдэг байжээ. 1972 онд Их Британид энэ амьтны сүүлийн удам нь устсан гэж тооцогддог байв. Гэтэл Унгар, Австрид “Mandalita” үүлдрийн үслэг гахайн удам тасраагүй өдгөөг хүртэл амьдарч байгаа гэнэ.

Хонин гахайны босоо чих, гахайн хоншоорыг эс анзаарвал тэд гадна төрхөөрөө яг л хонь. Yс, ноос нь ч яг л хониных шиг тул ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж болно. Гэхдээ хонин гахай нь хонь, гахайны эрлийз биш цэвэр цусны гахай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тэд ердөө л хүйтний улиралд хорхой шавьжнаас хамгаалах байгалиас заяасан үсэн бүрхүүлтэй. Хонин гахайнууд өдгөө Английн алдарт Стоунхенжийн ойролцоохь нэгэн хувийн фермд үржиж байна.

 mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих