Улс төрчдийн ретинг тогтоох судалгааг Х.Баттулга сайд тэргүүлж байна

Монголын Сайтын Холбооноос Улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг 2011 оны долдугаар сарын 14-ны өдөр хүртэл явуулж байгаа бөгөөд энэхүү судалгаанд бүх иргэд саналаа өгөх эрхтэй. Хэрвээ та хамрагдахыг хүсвэл Монголын мэдээллийн өдөр тутмын сайтруу орох буюу www.analyze.mn сайтаар өөрсдийн саналаа өгөх боломжтой.

Улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг тойрог тус бүрээр нь ялган ангилсан бөгөөд өнөөдрийн байдлаар авч үзвэл:

Архангай аймгаас МАХН-ын дарга Н.Энхбаяр 2427 хүний саналаар тэргүүлж байгаа бол МАН-ын Ж.Мөнхбат 54 хүний саналаар сүүлчийн байранд явж байна.

Баянхонгор аймгаас ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга 2642 хүний саналаар тэргүүлж байгаа бол эцсийн байранд МАН-ын гишүүн Г.Батжаргал 10 хүний саналтай явж байна.

Баян-Өлгий аймгаас 929 хүний саналтайгаар МАН-ын Ж.Сауле судалгааг тэргүүлж байгаа бол МАН-ын гишүүн Д.Мөнхтүшиг 46 хүний саналтай явж байна.

Булган аймгаас МАН-ын Ц.Цэнгэл 1063 хүний саналаар тэргүүн байранд явж байна. М.Оюунбатын хувьд 15 хүний саналтай л явж байна.

Говь-Алтай аймгаас МАН-ын Ж.Энхбаяр 365 хүний саналтай, 0.4 хувьтай явж байгаа бол Ардчилсан Намын гишүүн Д.Гэрэлхүү 28 хүний саналтай явж байна.

Дархан аймгаас Д.Хаянхярваа гишүүн 718 хүний саналтай явж байгаа бол удаах байранд 645 хүний саналтайгаар Ж.Сүхбаатар гишүүн орсон бол хамгийн бага буюу 12 хүний санал аваад байгаа улстөрчдөөс Д.Ханджаргал тодроод байна.

Дорноговь, Говьсүмбэр аймгаас МАН-ын гишүүн, О.Одбаяр 575 хүний саналтайгаар тэргүүлж байгаа бол 9 хүний саналтайгаар Х.Балсандорж сүүлчийн байранд явж байна.

Дундговь аймгаас “Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр 627 хүний саналтай тэргүүлж байгаа бол 7 хүний санал аваад байгаа МАН-ын Ц.Мөнгөнцоож сүүлчийн байранд жагсаж байна.

Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл 2248 хүний саналтай явж байна.

Төв аймгаас Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 1834 хүний саналтай явж байна. Харин сүүлчийн байранд 3 хүний саналтайгаар МАН-ын гишүүн П.Баярхүү жагсаж байна.

Хөвсгөл аймгийн тэргүүн жагсаалтыг 2057 хүний саналтайгаар экс Ерөнхий сайд С.Баяр тэргүүлж байгаа бол 8 хүний саналтайгаар МАН-ын Л.Төмөрбаатар эцсийн жагсаалтанд явж байна.

Хэнтий аймгаас 2003 хүний саналаар УИХ-ын гишүүн Н.Ганбямба тэргүүлж, Б.Бат-Эрдэнэ 697 хүний саналаар хоёрдугаарт жагсаж байна.

Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүн Р.Буд 382 хүний саналтай явж байгаа бол 9 хүний саналаар МАН-ын гишүүн Баз.Чулуунбаатар сүүлчийн эгнээнд жагсаж байна.

Завхан аймгийн судалгааг 545 хүний саналтайгаар “Жем интернэшнл”компаний захирал Ц.Цэрэнпунцаг тэргүүлж байна. Дуучин С.Жавхлан Увс аймгаас 531 хүний саналтайгаар явж байна.

Ховд аймгаас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 555, МАН-ын Т.Пүрэвдорж 6 хүний саналтайгаар тус тус явж байна.

Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүн З.Энхболд 2239 саналтайгаар Өвөрхангайчуудыг тэргүүлж байна.

Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн 391 хүний саналтай тэргүүлж байна.

Орхон аймгаас Ардчилсан Намын гишүүн С.Сувдаа 323 хүний саналтай явж байна.

Налайхын Баянзүрх дүүргээс З.Алтай гишүүн 2014 хүний саналтайгаар явж байгаа бол сүүлчийн байранд МАН-ын Ц.Энхбаатар 7 хүний санал авчээ.

Баянгол дүүргээс Д.Энхбат гишүүн 2014 хүний саналтай явж байна.

Хан-Уул дүүргээс 1849 хүний саналтайгаар С.Ганбаатар явж байгаа бол Чингэлтэй дүүргээс С.Тунгалаг 6 хүний саналтай явж байна.

Чингэлтэй дүүргийн хамгий их санал аваад байгаа гишүүнээр хотын захирагч Г.Мөнхбаяр 1684 хүний саналтай явж байна.

Сүхбаатар дүүргээс Монгол Улсын Ерөнхий сайд 2282 хүний саналтай, 2.51 хувьтай тэргүүлж байна.

Сонгино-Хайрхан дүүргээс 2040 хүний саналтайгаар С.Оюун гишүүн тэргүүлж байгаа бол удаах байрыг Б.Жаргалсайхан 1832 хүний саналтайгаар орж байна. Харин хамгийн бага санал авсан улстөрчдөөс 37 хүний саналтайгаар Ц.Болд сүүлчийн байранд оржээ.

Ийнхүү Монгол улсын улс төр, нийгэм эдийн засгийн судалгааг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга 2652 хүний саналтайгаар тэргүүлж байгаа бол жагсаалтын хамгийн сүүлчийн байранд МАН-ын гишүүн П.Баярхүү 3 хүний саналтай явж байна.


URL:

Tags:

Нэр: Elois Thaden Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.