Зөрчилтэй зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоов

буудалБаянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн А/456 тоот захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлэн ажиллаж байгаа аж. Захирамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр баталсан удирдамжийн дагуу дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс,  Дэд бүтэц  тохижилтын хэлтэс , Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийжээ.

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон, архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ийн “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн “Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоолоо. Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон байна.



URL:

Сэтгэгдэл бичих