”Л.Нямбаяр”-д охин төрүүлж өгсөн Г.Сүндэрээ

50a6b07f3fe31bf8originalРок попын тогоонд ид хүчээ авч байсан үедээ Америкийг зорьсон “Эмоушн” хамтлагийнхан эргэн ирсэн ч,  өмнөх шигээ залуу, халуун байж чадаагүй. Тэгээд ч гучин насны босгыг давцгаасан тэд гэр бүлийн амьдралыг илүүд үзэх болсон. Ц.Сарнай нь Б.Чинбаттайгаа гагнагдаж өнгөрсөн жилүүдийг үдсэн бол Г.Сүндэрмаа өмнө нь  амьдралтай байсан залуутай гэр бүл болоод байгаа.

Түүнчлэн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа Г.Сүндэрээ нь  хэчнээн цэмбийсэн амьтан явж байна гээч. Ээж болоод гурван сар болж байгаа тэрбээр  хэсэгхэн хугацаанд олны нүднээс хол байсан. Тэгвэл тэр бие галбираа яг хэвээр нь л  “хадгалсан” байгаа биз.

Хамтлагийнхаа хамгийн хүчтэй хоолойтой нь болох Г.Сүндэрээгийн сүйт хархүүгийн тухайд  “Монгол шуудан” компанийн  дэд захирлаар ажиллаж байсан МАН-ын ирээдүйтэй карьерист залуусын нэг. Л.Нямбаяр нэртэй ч Барак Обама хочоороо хүрээндээ танил тэрбээр Америк, Малайзад дээд боловсрол эзэмшсэн. “Хас медиа” группыг үүсгэн байгуулж, хэвлэлийн зах зээлд “Өдрийн шуудан” сониныг  гаргаж явсан чадварлаг залуусын нэг. Ирээдүйд улстөрд өндөр карьер хөөх боломж, потенциалтай гэгдэх Л.Нямбаяр Архангай аймгаас сонгогдсон МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажилтай нэгэн.

Ер нь бол хаана ч хүрч мэдэх түүний хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой. Уг нь Г.Сүндэрээгээсээ хүү хүлээж байсан ч, дахиад охин үртэй болоод байгаа юм. Том охиноо өөрийнхөө ээжээр харуулж байгаа тэрбээр дараагийн удаа заавал хүүтэй болно гэж хүлээж байгаа гэнэ шүү.

 


URL:

Сэтгэгдэл бичих