Иргэн танд “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” компанийн хэдэн ширхэг хувьцаа байгааг доорх линкээр регистрийн дугаараа оруулж шалгана уу

1o9j60v9502desms49iqetptj0Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ 2011 онд хийж гүйцэтгэсэн.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрхи хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцно. Жишээ нь: 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаатай болно.

Энд дарж  https://net.schcd.mn/registration/ шалгана уу


URL:

Сэтгэгдэл бичих