“Авзага трейд”-ын төв оффис загвартаа анхаармаар

DSC_8088Хотын хөгжил дэвшил бол ерөнхий дөө дэд бүтэц болон барилга байгууламж гэхэд болно. Өнөөдөр дэлхийн улс орнууд

хотынхоо өнгө үзэмж болоод дэд бүтцэд ихээхэн анхаарч байгаа тэр ч утгаараа хотынхоо “А” зэрэглэлд баригдах байшин барилгын хийц загварт анхаарч ажилладаг. Энэ нь хотын нүүр царай болсоор ирсэн.

Гэтэл өнөөдөр манай улсын барилгын салбар дахь томоохон төлөөлөгч бараг л анх барилгын шавыг тавилцаж байсан гэж болох “Авзага трейд” компанийн төв оффисийн барилга өнөөгийн нийгэм хийгээд хотын төвийн “А” зэрэглэлийн газар байрлахад үнэн жулдаж байна.

Хоёр талынх нь “Худалдаа хөгжлийн банк”-ны барилгын оффис мөн “UBH” оффисийн барилгуудын хажууд жижигхэн эгээ л тэмээ ямаа шиг. Гэхдээ энэ барилгуудын том жижигт бол тийм ч их ач холбогдол өгөх гэсэнгүй зөвхөн л аливаа орчин цагийн хотын төв гудмын барилга байгууламжийн загвар хийц нь хотынхоо нүүр царай болдог учраас ярихаас ч өөр аргагүй. Бидний хэлж заншсан “заазууран барилга”-ын хажууд байх жижиг намхан барилгатай гэхдээ л түүнд өөрийн гэсэн донжийг нь олсон загварыг шингээсэн болохоор нүдэнд өөр харагдана.

Харин байгуулагдаад хорин хэдэн жилийн нүүрийг үзсэн Монголын ууган гэж болох барилгын салбарын акулуудын нэг болсон “Авзага трейд”-ийн захирал П.Мэндбаяр өнөөдөр барилга байгууламж олон жилийн нөр их хөдөлмөрөөсөө хөндийрөөд байгаа юм шиг.

Тэрээр сүүлийн жилүүдэд хурдан моринд хорхойсон найр наадам хэсэж, бооцоот уралдаанд морьдоо сойх болсон нь хийж бүтээж байсан зүйлдээ сэтгэл нь ханав уу?

Өнөө цагийн хотын өнгө үзэмжид хот төлөвлөлтийн газраас ямар газар ямар шийдэл загвартай барилга барих гэж байгааг анхаарал хандуулдаг жишиг дэлхийн аль ч хотод байдаг гэтэл манайд энэ хууль дүрэм байдаг уу?

Монголын барилгын салбар дахь томоохон акулын нэг “Авзага трейд” компанийн төв оффисийн барилга хийгээд гадуур нь тойруулан хатгасан хашаа нь үнэндээ захын гэр хорооллын айлын хашаанаас ч дор харагдаж хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөөр… Энэхүү загвар муутайхан хотын төвд баригдсан оффисийн барилгадаа анхаарах цаг нэгэнтээ болж гэдгийг “Авзага трейд” ХХК-д нэхэн сануулмаар.

 

ЧОЙ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих