Шангри-Ла дээр ажиллаж байсан зөвшөөрөлгүй 11 хятад иргэнийг албадан гаргажээ

11  Хүүхдийн паркын хойно баригдаж байсан “MCS”компанийн Шангри-ла барилга өнгөрсөн мягмар гаригт шатаж олон тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэгвэл  уг барилга дээр олон хятад ажилчид ажиллаж байна гэсэн дуудлагын дагуу Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар хятад ажилчдыг шалгажээ. Шалгалтаар барилга дээр ажиллаж байсан 11 хятад иргэн зөвшөөрөлгүй буюу бизнес ангиллаар орж ирсэн нь илэрсэн байна. Энэ талаар ИХШЕГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Сэлэнгээс тодруулахад “Гал гардаг өдрийн өглөө барилга дээр зөвшөөрөлгүй ажиллаж байсан 11 хятад иргэн манай улсад орж ирсэн юм билээ. Тэд бизнес ангиллаар орж ирсэн байсан учраас манай байгууллагаас албадан гаргахаар болсон” гэв.

 

 С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих