Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт зориулсан дуу зохиогджээ

527-14122404855656Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нарт зориулсан дуу зохиогджээ. Дууны үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд

Шүлгийг Ү. Хүрэлбаатар Хөгжмийг Б. Цэрэндондов

Ардчиллын баатрууд
Цан хүүрэг савссан жин өвлийн жихүүнд
Цахиагийн Элбэгдорж цуглаан удирдсан юм
Үнэний төлөө уухайлан тэмцсэн ард түмэн
Үерийн ус шиг түрхрэн давалгаалж байсан юм
Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм

Санаа нэгдэн боссон эр зоригтнуудыг
Санжаасүрэнгийн Зориг түүчээлэн байсан юм
Сайхан амьдралын төлөө монгол хүн бүрийн
Саруул ухаанд тэр итгэдэг байсан юм

Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм

Эрх чөлөөний төлөө үсээ цайтлаа зүтгэж
Эрдэнийн Бат-Үүл улсын баатар болсон юм
Амь дүйсэн тэмцлийн шуурган гал дундуур
Ард түмнээ өмгөөлж тууштай тэмцсэн юм

Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм


URL:

Сэтгэгдэл бичих