Анагаахын оюутан задлан хийж байхдаа селфиджээ

366709Оросын Казань хотын Анагаахын их сургуулийн оюутан бүсгүй нас барсан хүний хүүрэнд задлан хийж байхдаа өөрийнхөө зургийг авч, интернэтэд цацлаа. Тэрбээр хүний дотор эрхтнүүдийг харуулан хэнийх болох, ямар өвчтэй байсан зэргийг дэлгэрэнгүй тоочжээ. Жишээлбэл, энэ бол амиа хорлосон бүсгүйнх. Тэр 135 кг жинтэй, өндөр байшингаас үсэрч үхсэн….

Селфи моодонд орсон ч энэ арай дэндэж байгаа биз?

Оросын холбогдох албаныхан оюутанг хэрэгт татаж, сэтгэцийн шинжилгээ хийлгэхээ мэдэгдлээ. Түүнийг үргэлжлүүлэн сурах болон анагаахын салбарт ажиллах эсэхийг ч авч хэлэлцэх аж.

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих