”Хєх Чононууд”-ын тvvхэн ялалт

“Бразил-2014″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолт Хєлбємбєгийн холбооны ногоон талбайд єчигдєр болж, Монголын шигшээ Мьянмарын багийг хvлээн авч тоглолоо. Зургадугаар сард гарсан дэлхийн хєлбємбєгийн чансаанд Мьянмарын баг 167 дугаарт бичигдсэн бол Монголын шигшээ 179-д эрэмблэгджээ. Манай багийн ахлагч Д.Лvмбэнгарав гэмтэлтэй тул Б.Гарьдмагнай ахлагчийн туузыг зvvж, багаа удирдан тулаанд оруулсан.

“Бразил-2014″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолт Хєлбємбєгийн холбооны ногоон талбайд єчигдєр болж, Монголын шигшээ Мьянмарын багийг хvлээн авч тоглолоо. Зургадугаар сард гарсан дэлхийн хєлбємбєгийн чансаанд Мьянмарын баг 167 дугаарт бичигдсэн бол Монголын шигшээ 179-д эрэмблэгджээ. Манай багийн ахлагч Д.Лvмбэнгарав гэмтэлтэй тул Б.Гарьдмагнай ахлагчийн туузыг зvvж, багаа тулаанд оруулсан.

Хэдийгээр талбай дээрээ тоглож байгаа ч манайхан тоглолтын эхэнд сандарч, тэвдэн, бємбєгєє алдаж байлаа. Америкаас дуудаж ирvvлсэн А.Мєрєн урд хэчнээн гvйсэн ч тvvнд бємбєг бараг очихгvй байв. Хааяа нэг сєрєг довтолгоо хийснийг эс тооцвол бємбєг ихэнхдээ манай талбайгаас гарахгvй байсан. Vзэгчдийнхээ ємнє тоглоход биеэ бариад хэцvv байдаг гэж манай нэг тоглогч хэлсэнчлэн vнэхээр хєдєлгєєн муутай харагдаж байв. Гэвч эхний vеийн дунд хэсгээс хоёр ч удаа аюултай довтолж, гоол оруулах дєхсєний дараанаас тоглолт орж эхэллээ.

Манайхан ихэнх довтолгоогоо зvvн жигvvрээр эхлvvлж байсан ч сvvлийн дамжуулалт оновчгvйгээс бємбєг оруулах боломжоо алдсаар эхний vе єндєрлєсєн. Харин хоёрдугаар vед огт єєр баг орж ирсэн юм. Дасгалжуулагч С.Эрдэнэбатын vvрэг сургаал vр дvнгээ єгч, манайхан ч Мьянмарыг хожиж чадна гэдэгтээ итгэлтэй болсон байв. Ингээд л дайрч эхэлсэн. Талбай дээрээ хожихгvй бол дараагийн тоглолтод хэцvv тул дасгапжуулагч дайрах тушаал буулгасан нь мэдээж. Хоёрдугаар vеийн хоёрдахь минутад манай багийнхан баруун жигvvрээс довтлон, Мьянмарын хамгаалагчдын толгойг эргvvлсэн уран хувилбар хийж, 10 дугаартай Х.Цэнд-Аюуш сайхан гоол хийлээ.

“Дахиад, дахиад” гэх vзэгчдийн уухайд хариу єгєхєєр довтлон, дамжуулалт нь ч оновчтой болж, хэр барагтай бємбєгєє алдахаа больжээ. Мьянмарынхан тоог тэнцvvлэх санаатай холын дамжуулалт хийсэн ч хамгаалагч нар хиймэл отон тоглолтод оруулан зогсоож байв.

Хааяа нэг хаалга руу цохисныг нь хаалгач Ц.Ганбаяр аюулгvй болгож байлаа. Хугацаа дуусах дєхєх тусам єрсєлдєгчид маань шатаж эхэлсэн бололтой, дvрэм зєрчиж эхэллээ. Улмаар тэдний нэг нь улаан хуудсаар бангадуулаад талбайг орхин одсоноор манай баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод анхныхаа ялалтыг авах нь ойлгомжтой болсон. Одоотэднийг долдугаар сарын 3-нд Мьянмарын талбайд хvнд хэцvv тоглолт хvлээж байна. Энэ давааг давчихвал “Хєх чоно”-нуудыг Оманы баг сорино. Тvvхэн ялалт байгуулсан шигшээ багтаа амжилт хvсье.

Тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр Мьянмарын дасгалжуулагч Милан Живадинович “Бид 23 хуртэлх насны залуу тамирчдаа авчирсан. Єнєєдрийн тоглолтод хожиж чадаагvй ч нутагтаа ялна гэдэгтээ улам итгэлтэй боллоо. Манай шилдэг таван тоглогч Монголд ирээгvй” гэж ярив.

Харин Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат “ОХУ-д бэлтгэл хийсэн маань их тус болсон. Ялна гэсэн зорилгодоо хvрсэндээ баяртай байна. Мьянмарын багийн талаарх мэдээллийг интернэтээс л авч байлаа. Сєрєг довтолгоо хийдэг, хурдтай баг юм. Мьянмарт энэ бvрэлдэхvvнээрээ тоглоно. Ялахын тєлєє л зvтгэнэ дээ гэж ярьсан.

М.СУГАРАА,
Эх сурвалж: ТАВАН ЦАГАРИГ


URL:

Сэтгэгдэл бичих