БНСУ монголчуудад жуулчны виз олгохгүй

b5fe0aa3-3c2f-4e6c-a109-67cb9b846fd8Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл монголчуудад жуулчны виз олгохгүй гэдгээ мэдэгдсэн байна.  Энэ нь БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам болж байгаатай холбоотой гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тус улсын Элчин сайдын яамнаас манай улсад оршин суух иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргасан.

Үүндээ “Монгол Улсын төрийн далбааг буруу харуулж мандуулсан, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн, буруу шүүлт явуулсан зэрэгт монголчууд бухимдалтай байгаа тул Монгол Улсад байгаа Солонгос иргэдийг уг тэмцээний талаар өөрийн үзэл бодлыг хамаагүй илэрхийлэхгүй байх, орой үдэш явахдаа болгоомжтой байгаарай” гэсэн байсан юм.

Чухам юунаас болж Солонгос улс руу зорчих жуулчны виз олгохгүй болсныг Элчин сайдын яамны холбогдох ажилтнаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих