Н.Алтанхуягийг огцруулаад зогсохгүй хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

441МАН-ын Шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар бүх нийтийн санал асуулгыг явуулж байгаа билээ. Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох аяныг улс орон даяар МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулж байгаа нь энэ юм. Тэгвэл өнөөдөр “Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөн” МАН-ын “Шинэчлэлийн хороо” ТББ-ууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох тэмцэлд үзэл санаа, үйл хэргээ нэгтгэн хамтран ажиллах санамч бичигт гарын үсэг зурлаа. Тэд Засгийн газрыг 12 үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.

1.Иргэдийн амьдралыг доройтуулж, худалдан авах чадварыг огцом бууруулсан.

2.Иргэдээ ажилгүй, орлогогүй болгож, ядууруулсан.

3.Эдийн засгийг бүрэн хямруулж, хөрөнгө оруулалтыг зогсоосон.

4.Бизнесийн салбарыг унагаж, аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан.

5.Валютын ханшийн өсгөж,бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн

6.Улс орныг өрийн дарамтад бүрэн автуулсан.

7.Төрийн чадамжийг алдагдуулж, тарлийн алба болгосон.

8.Төсвийн орлогыг тасалдуулж, төрийн албыг данхайлгасан.

9.Авлигын сүлжээг дэлгэрүүлж, баяжих хэрэгсэл болгосон

10. Хуулийг уландаа гишгэж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн

11.Садан төрлөөрөө дамжуулж, авлига авсан хэрэгт холбогдсон.

12.Монголчуудыг хууран мэхэлж, худал хэлсээр байгаа гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа аж.  Тиймээс энэхүү бүх үйлдэлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг салшгүй холбоотой хэмээн үзэж улс төрийн тэмцэлд нэгдэж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.  Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг зөвхөн огцруулаад зогсохгүй хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.