Монголд тансаг брэндvvд яаж АШИГ ОЛДОГ ВЭ

Тэнд тэр морьтойгоо, ганцаараа. Монголын уудам тэнгэр рvv 40 метр єндєрт цойлжээ. 1206 онд Их Монгол улсыг зарлан тунхагласнаас 800 жилийн дараа Чингис хаан дахин мориндоо мордсон нь нь энэ. 250 тонн ган тємрєєр тvvний хєшєєг урласан байна. Улаанбаатараас засмал замаар 50 гаруй км явахад хvрэх энэ хєшєєг алсаас харахад эрдэс баялгаар арвин, тусгаар тогтносон Монгол улс Хятад, Орос гэсэн хоёр хvчирхэг хєрш рvvгээ аварга том дунд хуруу гаргаж байгаа мэт санагдана. Энэ долдугаар сард монголчууд Хятадын 200 жилийн дарлал, Зєвлєлтийн дагуул байсан 70 жилийн эцэст олж авсан ардчиллынхаа 21 жилийн ойг тэмдэглэнэ. Монголчууд Зєвлєлтийг дагасан тэр жилvvдэд дэлхийн тvvхэнд хамгийн том газар нутгийг байлдан дагуулсэн бахархам тvvхт Чингис хааныхаа тухай дурсах ч эрхгvй байсан юм. Нvvрс, зэс, алт, уран, газрын тос гээд 80 гаруй тєрлийн эрдэс баялагтай, Техасаас хоёр дахин том газар нутагтаа хvн ам нь тархан суурьшсан Монгол орон єнєєдєр толгой эргэм шилжилт дунд явна. Єєр ямар ч улс орон Монгол шиг ийм шуудхан сонголттой тулгарч байгаагvй билээ. Нигерийн хувь заяаг давтах уу эсвэл Чилийг vv? Венесуэль шиг болох уу аль эсвэл Австрали уу?

“Монгол бол vнэхээр боломжоор дvvрэн орон. Энд юу ч хийж бvтээж болно. Санхvvгийн дэд бvтэц нь тогтож бvрэлдэж амжаагvй энэ газарт та єєрєє тvvний нэг хэсэг нь болох боломж бий” гэж “ING” –ийн захирал Ховард Ламберт хэлж байна. “Энд би єдєр бvр шинэ барилга, шинэ бvтээн байгуулалтыг харж байна. Энд хvмvvс хурдны замгvй ч спорт машин худалдан авч байна” гэж тэр бас хэлсэн юм.
Монголын єнєєгийн эмх замбараагvй тєрхийг нийслэл хотынх нь тєв хэсэг болох Сvхбаатарын талбайгаас илvv тодорхой харуулах газар vгvй биз ээ. Нэгэн цагт Лениний хvрэл хєшєєгєєр гоёж байсан энэ талбайн хажууд “Lous Vuitton”-ий дэлгvvр 2009 оны аравдугаар сард vvд хаалгаа нээжээ. Монгол эмээл, эртний кавиар зэргээр чамирхсан VIP єрєєнд зочдоо урьж, оргилуун дарсаар дайлдаг энэ дэлгvvрээс ердєє хэдхэн километрийн зайд эсгийгээр бvрсэн модон гэрт амьдрах ядуусын хороолол байх бєгєєд Засгийн газраа харийнханд тал тохой засч, єєрсдийнх нь тєлєє ажиллахгvй байна гэж эсэргvvцэн жагсана. “Бидэнд ажил хэрэгтэй байна. Бид ч бас ч амьдралаа сайжруулмаар байна” гэж надтай уулзсан 52 настай Багануур гэдэг эрэгтэй ярьсан юм. Тэрээр “Засгийн газар иргэддээ биш зєвхєн єєрсдєдєє зориулсан бодлого гаргадаг” гэж гомдоллоно.
“Lous Vuitton”-той хамт “Burberry”, “Zegna”, “Emporio Armani”, “Hugo Boss” зэрэг алдартай брэндvvд энд дэлгvvрээ нээсэн байна. “Burberry” тун удахгvй “Шангри-Ла”-д хоёр дахь дэлгvvрээ нээхээр зэхэж байгаа гэнэ. “Ferragamo”, “Dunhill” ч дэлгvvр нээх газар хайж байгаа гэх. Гэтэл Монголын нийслэлд гудамжууд нь одоо хvртэл тодорхой хаяггvй. Одоо дєнгєж зип код нэвтрvvлж эхэлж байгаа аж.
Тансаг брэнд vйлдвэрлэгчид яагаад Монголыг зорих болов. Дєнгєж 2,8 сая хvн амтай, тэдний тэн хагас нь 500 мянган хvнд л зориулсан нийслэл хотдоо шавааралдан, нvvдэлчний гэртээ амьдарч, євлийн хvйтэнд нvvрс, хуванцар сав хvртэл тvлж амьдардаг байхад шvv. Малынх нь тоо толгой хvн амаасаа 16 дахин давсан энэ оронд тансаг брэндvvд яаж ашиг олдгийг би мэдэхийг хvслээ.
Миний анхны уулзаж ярилцсан хvн бол тус улсын Сангийн дэд сайд Ч.Ганхуяг. Баасан гаригт энгийн хувцаслахаар шийдсэн гэх тэрээр надтай уулзахдаа зангиагvй байв. Хамгийн сvvлд Давост тvvнтэй уулзахад тэрээр Монголын “Чоно эдийн засаг”-ийн тухай сурталчилсан єєрийн цахим хуудас руугаа орж vзэхийг урьсан юм. Чоно гэдэг амьтан євлийн цагт -40 хэмийн тэсгим хvйтнийг ч дааж гардаг учраас монголчууд эдийн засгаа чонотой зvйрлэх болсон бєгєєд Монгол орон уул уурхайн хоёр том тєслєє амжилттай хэрэгжvvлэх гэж хэрхэн хичээж байгаа талаар Ганхуяг ярьсан юм.
Энэ хоёр тєслийн эхнийх нь болох Оюу толгойн дєрвєн тэрбум ам.долларын гэрээг Монголын Засгийн газар Канадын “Айвенхоу Майнз”, Австралийн “Рио Тинто”-той 2009 оны аравдугаар сард эцэслэн гарын vсэг зурсан юм. Одоо барилгын ажил нь ид vргэлжилж буй энэ орд 40 сая тонн нvvрс, 46 сая унц алтны нєєцтэй гэх бєгєєд 2012 оноос vйл ажиллагаагаа эхэлнэ.
Харин дараагийн тєсєл бол дэлхийн зургаан том компани оператор нь болохоор єрсєлдєж буй, магадгvй дэлхийн хамгийн том нvvрсний орд газар болохоор байгаа Таван толгой юм. Энэ хоёр орд хоёулаа тvvхий эдээр цангаж буй Хятадын хойд хилтэй ойр, говь цєлд оршдог. Энэ газар нутагт цєєн тооны малчин айл єрхєєс єєр зvйлгvй. Гэхдээ нvvрсний ордоо дагаад 60 мянган хvнтэй хот байгуу-лахаар тєлєвлєж байгаа гэнэ.
“Монголчууд бид эртнээс нааш яг эндээ, энэ бvх баялагтайгаа, энэ зvрх сэтгэлээрээ барууныханд хvрэх гэж оролдсоор ирсэн. Гэхдээ аз болоход барууныхан биднийг хэтэрхий оройтож олж харлаа. Хэрвээ Чехословакийнх шиг явдал тохиолдсон бол тэд эхний таван жилд нь хамаг баялгийг минь ухаж аваад явчих байсан биз. Бид Манжийн дарлалд 200 жил зовж, Зєвлєлтийн бодлогыг 70 жил дагаж, 20 жилд нь баруу-ныханд vл ойшоогдсон. Гэхдээ нєгєє талаас нь харвал энэ хугацаанд бид єєрсдийгєє боловсруулж чадсан. Одоо бид хувьчлалын бvхий л арга залийг мэддэг болсон” гэж Ганхуяг ярьсан юм.
Тэрээр мєн “Монголын жилийн ДНБ одоо долоон тэрбум ам.доллараар хэмжигддэг болсон, ирэх 10 жилийн дотор энэ тоо жил бvр 20 хувиар єснє. Манай эдийн засаг 3-5 жил тутамд хоёр дахин тэлэх болно. Олон улсын валютын сан ч vvнийг хvлээн зєвшєєрсєн. Хэрэв Хятад хvн бvхнээ машинтай болгоно гэвэл тэдэнд хэрэгтэй зэс, нvvрс, тємєр, алт, хий, уран гээд бvгд манайд байна” гэж ярьсан юм.
Яг эндээс л брэнд vйлдвэрлэгчид vнэр авсан байж таарах нь. “Burberry”-гийн монгол дахь суурь хэрэглэгчдийн тоо мянгаас нэг их хол давахгvй. Гэвч энэ тэдэнд хангалттай ажээ. “Монголчуудын дундаж орлого хэд байх нь чухал биш. Хамгийн гол нь, барааг чинь худалдан авах хvн мянгаас дээш байгаад улс тєрийн орчин нь тогтвортой байхад болно” гэж “LV”-гийн гvйцэтгэх захирал Ив Карселле хэлсэн юм.
“Louis Vuitton”-ий дэлгvvрээс миний ажигласан нэг зvйл бол тэдний худалдан авагчид нь аль хэдийнэ LV-гийн цvнх барьсан 30-40 насны эмэгтэйчvvд бас бэлэг сонгож яваа эрчvvд байх аж. Ер нь, монголчууд ємсч зvvснээрээ бэл бэнчингээ харуулах дуртай хvмvvс гэнэ. “Нvvдэлчин монголчууд жилд дєрвєн удаа нvvдэллэдэг учраас бvх л эд баялгаа vнэт эдлэл, хувцас гоёл, сайн морь, эмээл зэрэгт зориулдаг уламжлалтай” гэж Монголын Урлагийн зєвлєлийн тэргvvн Ц.Ариунаа ярьсан юм. Гэхдээ єнєєдєр чинээлэг малчид сансрын тавган антенн, нарны цахилгаан vvсгvvр гэр дээрээ зоож, машин, мотоцикль хєлєглєх болжээ.
Зєвлєлтийн удирдлага дор байсны нэг сайн тал нь монголчуудын 98 хувь нь бичиг vсэгт тайлагдаж, єдгєє 151 их сургуультай болжээ. Харин Зєвлєлтийн нєлєєгєєр сурсан нэг муу зvйл нь архидалт. Монгол эрчvvдийн 25 хvртэлх хувь нь архинаас хараат болсон гэдэг тоо байна. Монголын хоёр дахь том хот Дархан дахь хvvхдийн асрамжийн газарт очиход тэндэхийн 40 орчим хvvхдийн дийлэнх нь архинаас болж эцэг эхээ алдсан байсан юм. “Энд нэг шил архийг аяга кофеноос ч хямдхан, ердєє 75 центээр л худалдан авч болно” гэж Азийн сангийн Монгол дахь тєлєєлєгч Мелони Линдберг ярьсан юм. “Хэрэв та зvрхний шигдээс болоод гудамжинд уналаа гэхэд хэн ч танд туслахгvй. Тэд таныг согтоод уначихаж гэж л бодно” гэж тэр бас надад ярьсан шvv.
Монголчууд ємнє нь одоогийнх шиг ийм хатуу архи уудаггvй байсан гэнэ. Монголын томоохон сэхээт-нvvдийн нэг Б.Баабарын хэлж буйгаар монголчууд будааны саке шиг сvvгээр исгэсэн архи уудаг байж. Баабар бол Монголдоо нэр хvндтэй хvмvvсийн нэг. Биохимичийн мэргэжлээ тvvхч, зохиолч, хэвлэн нийтлэгч болгон єєрчилсєн тэрээр “Britannica” нэвтэрхий толийг Монгол хэл рvv орчуулах тєслийг удир-даж байжээ. Тэрээр Монголын Засгийн газар одоо ч хуучин социалист, тєвлєрсєн тєлєвлєгєєт Оросын загвараар явж байгаа гэж vздэг. Засгийн газар бэлэн мєнгє тарааж буйд маш их дургvйцдэг тэрээр vvнийг Зєвлєлтийн vед сурсан бэлэнчлэх сэтгэлгээ гэж vздэг. “Улс баян боллоо гээд хvvхдээ тэжээж байгаа аав шиг бvхий л зvйлийг vнэгvй олгож байна. Энэ бол гэнэтийн олз баялгийн нэг муу тал нь” гэж хэлсэн. Монголын Засгийн газар уул уурхайн гэрээнээс олсон мєнгєнєєс иргэддээ олгоно гэсэн 2008 оны сонгуулийн амлалтын дагуу єнєєдєр баян, ядуу харгалзахгvй иргэн бvртээ сар бvр 17 ам.долларын тэт-гэмж єгч байгаа аж. Гэвч бэлэн мєнгийг ингэж тарааж байгаа нь дэд бvтцийн чухал тєслvvдийн санхvvжилтийг орхигдууллаа гэсэн томоохон шvvмжлэлд єртєєд байгаа юм.
Дэлхийн II дайнаас ємнє Монгол Япон, Зєвлєлтийн хооронд зовж байсан бол харин дайны дараа Орос, Хятадын дунд хавчигджээ. Бээжин хот Монголын хилээс ердєє 340 милийн зайтай байх бєгєєд энэ хоёр улсын дунд тэртээ хэдэн зууны ємнє монголчуудын халдлагаас сэргийлэх гэж барьсан Цагаан хэрэм оршино. Энэ мэт єнгєрсєн тvvхийг мартахад хэцvv. Саяхан л гэхэд монголчууд тємєр замын томоохон шийдвэр гаргахдаа Хятадынхыг бус Оросын тємєр замын царигийг сонгох жишээтэй. “Vндэсний аюулгvй байдал”-ын нєлєєн дор Таван толгойн нvvрсийг Орос руу тємєр замаар экспортлох уу эсвэл Хятад руу машинаар зєєх vv гэсэн томоохон маргаан мэтгэлцээн Монголын улс тєр, бизнесийн хvрээнд гарсан байна. Орос руу гаргахын тулд хэдэн зуун миль тємєр зам шинээр тавих уу эсвэл 250 км зайтай Хятадын хил рvv ачааны машинаар зєєх vv.
“Vндэсний аюулгvй байдлын vvднээс авч vзвэл тємєр замыг цэрэг армийн зорилгоор ч ашиглаж болох юм” гэж Монгол дахь Дэлхийн банкны уул уурхайн мэргэжилтнээр саяхныг хvртэл ажиллаж байсан Грэйми Ханкок ярьсан юм. “Хvйтэн дайны vеийн энэ сэтгэлгээ одоо ч Монголд оршсоор байна. Монгол vндэсний аюулгvй байдалдаа хэтэрхий анхаараад, эдийн засгийн сонирхлоо бодолцож vзэхгvй байна. Тэд эдийн засагтаа тулгуурлаж шийдвэр гаргахын оронд геополитикийн талыг илvv анхаардаг” гэж тэр ярив.
Монголд єєрчлєлт маш хурдан болж єнгєрч байгаагаас иргэдийг нийгмийн анги бvлэгт хуваарилан авч vзэх боломжгvй байгаа талаар тус улсын тэргvvлэх судалгааны тєвийн тэргvvн Л.Сумати ярьж байна. 2009-2010 оны євєл зургаан сая шахам мал зуднаар vхсэний дараа олон зуун малчин нийслэл хотод нvvж иржээ. Энэ тухай тэрээр “Ядуусын арми Улаанбаатарыг бvсэлж байна. Ирэх сонгуульд єрсєлдєх намууд тэр хvмvvстэй л ярьж хэлэлцэх хvнд даваатай тулгарна даа” гэсэн юм. Би тvvнээс яагаад монголчуудыг эд хєрєнгєєр нь ангилахгvй байгаа юм бэ гэж асуухад “Монголд баячуудын анги давхарга хараахан vvсээгvй. Учир нь одоо тэдний хэн ч дээшээ эсвэл доошоо унах магадлалтай хєдєлгєєнтэй vе” гэж хариулсан юм.
Коммунизмын шилжилт одоо ч Монголд мэдрэгдсээр. Зєвлєлт нурсны дараахь дурсамж сэтгэл эмзэглvvлдэг хэвээр. Харин тэр vед бэлжиж чадсан хvн бол одоо Монголын баячуудын нэг Х.Баттулга. Тэрээр улс тєр, бизнесийн хувьд нэлээд зєрчилдєєнтэй дvр. Жvдо бєхєєр улсынхаа аварга нь болж байсан тэрээр “Бентли” унаж, халааснаасаа 10 сая ам.доллар гарган Монголын талд Чингис хааны аварга том хєшєєг бариулсан юм. Баттулга хєшєє орчмынхоо газрыг амралтын цогцолбор болгон хєгжvvлсэн бєгєєд одоо Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. Тэрээр тамирчин байхаасаа гадаадаар явж, цахилгаан бараа худалдаалан бизнесээ эхэлсэн бєгєєд одоо мах боловсруулах томоохон vйлдвэрийг эзэмшиж байна.
Тэрээр 2004 онд хувийн бvх хэрэгцээгээ хангасан гэж vзээд парламентад нэр дэвшжээ. Одоо тvvний хэрэгжvvлэхээр хvсч мєрєєдєж буй том ажил бол 10 тэрбум ам.долларын єртєгтэй аж vйлдвэрийн цогцолбор хот байгуулах. Таван толгойн нvvрсний ордоос 200, Хятадаас 125, Оросын хилээс 300 милийн зайтай говьд орших Сайншанд хотод энэ аж vйлдвэрийн цогцолборыг байгуулах ажээ. Энэ цогцолборыг нийслэл хоттой машин болон тємєр замаар, харин Оростой тємєр замаар холбох ажээ.
“Хятадад тvvхий эдээ зарахын оронд тvvнийгээ Сайншандад боловсруулна. Тэгсэн цагт тvvхий эдээ тэр чигээр нь зарснаас дор хаяж 30 хувь илvv ашиг олж, дээр нь хэдэн мянган ажлын байр ч шинээр бий болно. XIX зууны vед буддын нэгэн бясалгагч энэ газрыг єндєр хєгжсєн хот болно гэж хэлж байсан гэдэг. Тvvнээс л Сайншандын санааг олсон” гэж Баттулга ярьсан юм.
Харин Улаанбаатарт би Сайншандын тухай сєрєг яриа цєєнгvй сонссон. “Оросууд уул уурхайн орд газрыг тойрсон тємєр замыг монопольчлоод авбал Монголын баялгийг хянаж чадна гэж бодож байгаа” хэмээн хятадуудтай хамтарч бизнес их хийдэг Монголын томоохон бизнесмэн Ж.Од хэлж байна. Тэрээр Сайншандыг Оросын геополитикийн бодлогын нэг хэсэг гэж vзэж байгаа аж. Харин Баттулга бол “Монголын хувьд Хятад руу тvvхий эдээ гаргах нь ашиггvй. Энд ямар ч геополитик байхгvй. Энэ бол цэвэр бизнес. Бид ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргахыг хvсч байна” гэсэн юм.
Єнєєдєр Монгол олон улсын хєрєнгє оруулалтын эргэлтэнд орсон гэдэг нь маргаан байхгvй vнэн. MRI тєхєєрємж зардаг GE компани 130 дахь тєлєєлєгчийн газраа саяхан энд нээсэн бол “Caterpillar” 100 сая ам.долларын наймаа хийгээд байна.
“Монголд орчин vеийн, дэвшилтэт эдийн засгийг бий болгох бvх зvйл бий. Яг л бялуу хийх бvх материал, орцыг нь ширээн дээр єрєєд тавьчихсан мэт. Гэхдээ энд ганцхан зvйл дутагдаж байгаа нь чухал шийдвэрvvдийг гаргах улс тєрийн удирдлага. Одоогоос 25 жилийн цаадах эрvvл мэнд, боловсрол, дэд бvтцийн бодлогыг тодорхойлдог удирдагч Монголд хэрэгтэй” гэж энд бизнес эрхэлдэг Жэксон Кокс надад ярьсан юм.

“The WallStreet Journal”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.