М.Сономпил сайд 75 сая долларын тендерээр луйвардсан барилгаа эргэв

IMG_26361-360x480Монголын улс төрд тогтсон нэгэн жам ёсны үзэгдэл нь улс төрийн намаар дөрөө хийж аль нэг яаманд ажиллахаар тэмүүлдэг асуудал болжээ. Энэ нь яам болгонд тендер хэмээх мөнгөний том машин ажиллаж байдагтай холбоотой юм. Тэгвэл энэхүү жамаас Эрчим хүчний сайд М. Сономпил ч гажсангүй бололтой. Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгаланд  байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тэндерт шалгарсан Хятадын компанийг  М.Сономпилийн найз орчуулагч, Өвөрлөгчиргэн зуучлан холбож өгсөн гэх шуугиан дэгдсэн.

Түүнчлэн Хятадын компани тендерт ялахын тулд 120 мянгатад байрладаг М.Сономпилийн “Их хуралдай” хэмээх уушийн газрын дугуй байшинг нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болсон гэсэн мэдээллийг тэрээр эрс үгүйсгэж байсан ч барилгын ажил хэдийн эхэлж М. Сономпил барилгын ажлын явцыг өөрийн биеэр шалгаж явна. Ийнхүү  УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн, Н.Батбаяр сайдын асуудлыг маргаашийнүдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай давхцан хувийн бизнесээ өргөжүүлж, дан байшингаа давхар харш болгон сүндэрлүүлж байгаа нэгэн сайдын тухай цухас мэдээлэхэд ийм буюу.

IMG_2634

IMG_2633

IMG_2632

IMG_2630

IMG_2629

IMG_2642

IMG_2639

IMG_2640

IMG_2637

IMG_2636

http://www.ontslokh.mn/46083.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.