Л.Месси “Би Роналдутай өрсөлдөхийг хүсэхгүй байна”

uls_542e74e5d4d5d_1“Барселона”гийн супер од Лионель Месси хөлбөмбөг сонирхогчдын хамгийн ихээр сонирхон хэлэлцдэг сэдвийн талаар сэтгэгдлээ хэлсэн байна. Тэрбээр сүүлийн зургаан жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хуваан хүртсэн өөрийн өрсөлдөгч К.Роналдугийн талаар ийн хэлжээ.

Л.Месси “Роналдутай өрсөлдөх гэнэ ээ? Би түүнтэй болон өөр хэн нэгэнтэй өрсөлдөхийг хүсэхгүй байна. Хөлбөмбөгт хувийн шагнал тийм чухал биш шүү дээ. Багийн амжилт юунаас ч илүү чухал. Би илүү олон цомыг багтаа авчрахыг л тэмүүлдэг. Түүхийн хуудсанд миний нэр хэрхэн үлдэх нь надад хамаагүй. Би үргэлж сайжирч, багтаа тус болохыг л хүсдэг” хэмээсэн байна.

Мөн Лионель Месси Каталоны багт Луис Суарес ирсэн талаар болон зорилго, үүргийн талаар хэлэхдээ “Суарес “Барселона”-г сонгосон нь бидний хувьд онцгой хандалт болсон. Ингэснээр бид илүү хүчирхэгжиж, довтолгооны хувилбар арвижна. Бид ялалт байгуулах ёстой. Бидний зорилго бол ялалт байгуулах, сайхан тоглолт үзүүлэх. Өнгөрсөн улиралд бид амжилт үзүүлж чадаагүй. Бид улирлыг тэгж өндөрлүүлж болохгүй. Аваргуудын лигийн финалд хүрэх нь даагаа нэхэх явдал бус харин бидний үүрэг юм. Бид финалд заавал хожих ёстой” гэжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих