“Instagram”-ын алдартай 12 хэрэглэгч

Сүүлийн үед хүмүү Инстаграм ашиглан өдөр тутмын амьдралынхаа зургуудыг постлодог болжээ. Та бүхэндээ одоо танилцуулах 12 хэрэглэгч бол хүмүүст хамгийн их таалагдсан инстаграм хэрэглэгчид билээ. Хэрвээ та хүсвэл, тэдний инстаграм руу зочилж, бас дагаж болно шүү.

1. “Сэлфигийн Хаан”

Бодит амьдрал дээр, @MrPimpGoodGame нь 37 настай Benny Winfield гэгч бөгөөд эмнэлгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг компаны үйлчилгээний ажилтан. Онлайнаар, Benny-г “The King of The Selfie Movement” буюу “сэлфи хөдөлгөөний хаан” гэдгээр нь олон нийт андахгүй төдийгүй түүний өдөр тутмын нэрийн хуудас болсон Инстаграм дээрх инээмсэглэж буй сэлфигээр нь олон мянган хүн дагадаг (follow) хийдэг.

www.caak.mn
2. Jen Selter-ийн өгзөг Инстаграм дээр 2 сая дагагчдыг татжээ. 

Поп дуучин Rihanna 2.2 сая дагагчтай бол, Jen Selter (@jenselter) инстаграмд сайхан өгзөгөөрөө алдартай болж, олон сая хүнийг татаж чадсан юм. Selter 20 наснаасаа эхлэн фитнесээр хичээллэж байгаа зургаа постлох болжээ. Түүний иогийн өмдтөй сэтгэл татам ар тал, мянган мянган follower-чуудыг татдаг. Selter-ийн тайлбарласнаар “Би царайныхаа зургийг тавихыг хүсээгүй… тэд миний царайг харахыг хүсээгүй шүү дээ” -гэжээ.

Selter зурагнуудаа оруулснаар шоу хийж чаджээ. Түүний фитнесс-ийн дэглэм ганц түүнд үйлчилсэнгүй сая сая хүнд урам болж тэрээр фитнессийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Cirrus Fitness”-тэй анхны онцгой эрхийнхээ гэрээнд гарын үсэг зурж чадсан байна. Jen Selter-ийн халуухан зургуудыг ЭНД дарж үзээрэй.

www.caak.mn
3. Өөрийн хөрөнгөөрөө бардамнаж алдар нэр олсон  18 настай хүү

Энэ дураараа, хөрөнгө мөнгөөрөө гайхуулсан энэ хүү 350,000 дагагчтай болохынхоо өмнө ихээхэн долларыг салхинд хийсгэсэн байна. Жишээ нь, 4000 доллар агаарын бөмбөлгөнд уяж хийсгэсэн, үнэтэй дарснуудыг 00 руу асгадаг гээд олон эгдүйцмээр зургуудыг түүний хаягаас үзэх боломжтой. Хүүгийн энэ үйлдэл жинхэнэ эсвэл зүгээр хуурах оролдлого алин болохыг тогтоохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хичээж байна. Инстаграм нэр @itslavishbitch

www.caak.mn
4. Нэр үл мэдэгдэх Tipster буюу өглөгч хүн

2013 оны 9 сараас хойш, нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Америкаар хөндлөн гулд аялж байгаа төдийгүй их хэмжээний гарын мөнгийг ($500-аас эхлээд $10,000 хүртэл) үлдээж тодорхой бус байр суурийг илэрхийлж байв. @tipsforjesus инстаграм дээрээс энэ мөнгөий тухай харж болно.

Энэ инстаграм хуудас болон өгөөмөр зангийн ард нэгээс илүү хүн байгаа гэж таамгалж байсан боловч, 2013 оны 12 сард өнөөх цайны мөнгө олгогч, учир битүүлэг нөхөр PayPal-ын дэд ерөнхийлөгч Jack Selby болох нь биеийн байцаалтаараа илчлэгдсэн байна.

www.caak.mn
5. Дэлгүүр хэсэгч хамтрагчаа хүлээхээс залхсан өрөвдөлтэй төрхийг харуулж буй хөгжилтэй залуугийн инстаграм 

Дэлгүүр хэсэх нь ихэнхдээ эр, эм хүйстний хамтдаа сонирхох зүйл биш гэдгийг энэ хөгжилтэй инстаграм хэрэглэгч баталж харуулдаг байна. Түүний хуудсан (@miserable_men) -дээрээс хамтрагчаа дэлгүүр хэсч дуусахыг хүлээнгээ, янз бүрийн дэлгүүрт хоол идэж, унтаж, зурвас бичин суугаа төрхүүдийг харах болно.

www.caak.mn
6. Ахлах сургуулийн сурагч Инстаграмыг ашиглан Америкийн ерөнхийлөгч нарыг дуурайжээ. 

Chaz Rorick (@ohheyitschaz) хэмээх Нью-Йорк хотын Rochester-ын гадна амьдардаг ахлах сургуулийн нэгэн сурагч ерөнхийлөгч Harry S. Truman-ы талаар баримтат кино үзсэнээсээ хойш Америкийн ерөнхийлөгч бүрийг дуурайн зургаа дарах болжээ.

Америкийн ерөнхийлөгчдийг дуусгаад тэрээр өнгөрсөн, одоогийн дэлхийн удирдагчид болон алдартнуудыг дуурайж эхэлсэн байна.
www.caak.mn
7. Дэлхийгаар аяласан чихмэл тоглоом 

Mr. Fox (@TravelingMrFox) хэмээх чихмэл амьтан эзэн Jessica Johnson-тойгоо 30 жилийн турш хамт байна. Тэд хамтдаа дэлхийгээр аялж, Jessica алхам бүртээ хайрт тоглоомтойгоо зургаа даруулдаг байна. Дэлхийгээр аялагч үнэг Букингамын ордон, Ватикан, Эффелийн цамхаг зэрэг алдартай газруудаар аялжээ.

Одоо Jessica дэлхийн эргэн тойронд үнэгтэйгээ хийсэн аялалынхаа талаар ном гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өөрт нь ийм тоглоом авч өгсөн залууд дэлхийгээр аялах мөнгө олоход туслах юм байна.

www.caak.mn
8. Нүүр будалтын мастер Mathu Andersen –ы Манин нэртэй бүтээл 

Mathu Andersen (@mathu7), уран бүтээлч RuPaul-ын нарийн төвөгтэй учир утгатай манин төрх бүхий дүрийг бүтээж, дагачдаа шоконд оруулдаг. Andersen хэлэхдээ: “Би уран зөгнөлт зүйл бүтээж, хүмүүсийг гайхшруулж төөрөгдөлд оруулан хангалттай сэтгэл ханамж өгч чадах зүйлсийг бусадтай хуваалцах дуртай” -гэжээ.

www.caak.mn
9. Муухай хоолыг харуулдаг инстаграм 

Инстаграм дээр ихэвчлэн хоолнуудыг сэтгэл татам хэлбэрээр тавьсан байдаг ч @cookingforbae шиг хамгийн муухай балиар хоолнуудын зургийг авч интернэтэд тавьдаггүй. Түүний хуудсыг гэдэс дотор муутай хүмүүс үзэхгүй байвал зохино.

www.caak.mn
10. Ухаалаг аккаунт бүхий Инстаграм 

@satiregram нь хүмүүст зургаа сонирхуулж тавихынхаа оронд зөвхөн зурагныхаа тайлбарыг тавьдаг болжээ. “Энд миний өнөөдөр авсан шинэ цамцтайгаа авахуулсан зураг байгаа. Би өөрийнхөө цээжийг харуулахыг хүссэн учраас, зөвхөн үүнийг л тавихыг хүслээ” гэх мэтээр бичиж оруулдаг байна.

www.caak.mn
11. Арлсан, бараар гоёсон орчин үеийн баян залуу
Инстаграм дээр зэрлэг амьтадтай сэлфи хийх болсон нь илүү баян тансаг мэт сэтгэгдэл төрүүлэх болсон. @humaidalbuqaish хэмээх нэртэй хэрэглэгч үүнийг хийх болжээ.

Өдөр бүр 360,000 инстаграм дагагчид AlBuQaish болон түүний аварга муурын талаар сонирхон үздэг. Тэд усан завь, тансаг зэрэглэлийн машинуудын хажууд тэврэлдэж, ноцолдож анхаарал татахуйц гайхалтай зургуудаа оруулдаг. Тэдний хэрхэн ингэж хамтдаа баян чинээлэг амьдардаг нь тодорхой биш боловч энэ тансаг амьдрал зарим нэгний хувьд мөрөөдөл гэдэг нь мэдээж юм.

www.caak.mn
12. Инстаграм-ын Cashcats буюу Баян муур.
Хэрэв та ширүүхэн боловч сэтгэл татам муужгайнд дуртай бол инстаграмын бэлэн мөнгө, буугаар хүрээлүүлэн таны нүд рүү ширтэх cashcat-уудтай танилцаарай.

Sketchy Santa-ийн захирал Will Zweigart-ын шинэлэг санаа @cashcats бол: “өндөр үнэ цэнэ, хөрөнгө чинээ бүхий муужгайнуудад зориулсан VIP өрөөний төсөөлөл боловч, хүмүүсийн баян чинээлэг, хүч чадалтай байдлын тухай санааг энэ хуудас дээрх зургуудаар илэрхийлсэн” -гэжээ.

www.caak.mn

Эх сурвалж : caak.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих