Ж.Батзандан: “Эрдэнэс таван толгой”-н ажил гацаанд орлоо

-Тус компанийн хувь заяа хvндхэн байгаа гэлээ. Vvнд юу нєлєєлєєд байна вэ?
-“Эрдэнэс Таван толгой” тєслийг хэрэгжvvлэх УИХ-ын 39 дvгээр тогтоол єнгєрсєн оны долдугаар сарын 7-нд гарсан. Энэ тогтоолд Таван толгойн орд газрын лицензийг тєрийн ємчит “Эрдэнэс Таван толгой” компанид шилжvvлэн єгч, олборлосон бvтээгдэхvvнээ гадаад, дотоодын зах зээлд нийлvvлж хєрєнгє мєнгє босго гэсэн байдаг. Мєн энэ том компанийн иргэддээ 10, vндэсний аж ахуйн нэгжvvддээ 10, гадаад, дотоодын хєрєнгийн биржvvдэд 30 хvртэлх хувийг нь заръя гэсэн тогтоолтой. Лицензгvй, ємч байхгvй компани ямар ч vнэлгээгvй гэсэн vг. Єєрєєр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” компанийн vнэлгээ нойл заачихаад байна. Лиценз ирснээр, газрын баялаг vнэлэгдэж байж иргэдийн гарт очих 536 хувьцаа, 1072 ширхэг хувьцаа vнэтэй болно. Би ТУЗ-ийн хараат бус гишvvний хувьд, Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргvvний хувьд иргэдэд очих 536 ширхэг хувьцааг vнэд хvргэхийн тєлєє тэмцлээ эхлvvлж байна. Тодорхой шаардлага тавина. Мєн энэ компанийн vйл ажиллагаанд улс тєрийн vзэл бодол нэвт шингээд байна.

-Улс тєрийн vзэл бодол гэхээр юу гэсэн vг вэ. Яг хэн нєлєєлєєд байна гэж?
-Хувьцаат компанийн тухай хуулиар аж ахуйн нэгжтэй холбоотой бvхий л том шийдвэрvvд ТУЗ-ийн хурлаар шийдэгдэх ёстой. Гэтэл єнєєдєр “Эрдэнэс Таван толгой” компанитай холбоотой бvхий л том шийдвэр Засгийн газар нэртэй улс тєрийн бvлэглэлийн хvрээнд шийдэгдэх гэж гацсаар єнєєг хvрлээ. Ер нь, улстєрчдийн ажил ямар байгаа нь иргэдийн амьдралаас шууд харагдана. Миний харж буйгаар иргэдийн амьдрал хvнд байна. Тиймээс би улс тєрчдийг ажлаа хийгээч ээ гэж шаардаж байгаа юм. Энэ том тєслийг хурдан эргэлтэд оруулаач, бизнесийн зарчмаар явах ёстой зvйлд улс тєрчид бохир савраа дvрэхгvй байхыг шаардаж байна.
-Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэгт нь ямар хvн байдаг юм бэ. Тэдэнтэй уулзаж vзсэн vv?
-Хэдэн сайд нар байдаг юм. Тэдэнд удаа дараа шаардлага хvргvvлсэн ч ахиц дэвшил гарсангvй. Тиймээс бид “Эрдэнэс Таван толгой”-н ажил удааширч байна гэдгийг ард тvмэндээ мэдээлж байгаа хэрэг.
-Оператор компанийг сонгон шалгаруулах асуудал юу болсон бэ. Тендер нь зарлагдсан уу?
-Оператор компани болон Стратегийн хєрєнгє оруулагчийг сонгон шалгаруулах ажил бvтэн жил яригдлаа. Єнєє хvртэл шийдэгдсэн юм огт алга. Тєрийн ємчийн хороонд сонгон шалгаруу-лалт явагдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Би энэ тухай асуухад “Маргааш, нєгєєдєр, сарын дараа” гэж хэлдэг юм. Бvтэн зургаан сар боллоо, би ч тэвчээртэй харлаа. Vvнийг єєрчлєхєєр УИХ-ын гишvvд, Ерєнхийлєгч, Ерєнхий сайдад шаардлага хvргvvлж байна. Хэрэв есдvгээр сарын 1 гэхэд энэ асуудлыг шийдэхгvй бол “Эрдэнэс Таван толгой”-г гацаагаад байгаа улс тєрчдєд хариуцлага тооцохгvй зvгээр суувал, энэ компанийг хэвийн гольдролд нь оруулахгvй бол миний бие ТУЗ-ийн гишvvнээсээ татгалзаж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийнэ, тэр луйвар хийгээд байгаа хvмvvсийг огцруулахын тєлєє ажиллана.
-Тэгвэл ТУЗ-ийн гишvvд єнгєрсєн хугацаанд юу амжуулав. Ямар ахиц авчрав?
-Таван удаа хуралдаж, таван шийдвэр батлан гаргасан. Єнгєрсєн жилийн тєсвийг баталсан. ТУЗ-ийн зvгээс оруулж ирсэн бvхнийг дэмжиж, энэ ажлаа хурдан эхлvvл гэж байгаа. Харамсалтай нь, ажил явахгvй, урагш ахихгvй байсаар. Явахгvй байгаагийн гол шалтгаан нь нєгєє лицензvvд нь “Эрдэнэс МГЛ” компаниас шилжиж ирэхгvй байгаа хэрэг.
-536 ширхэг хувьцааны нэрлэсэн vнэ ямар байх вэ. Vvнийг хvн бvр сонирхож байгаа. Vнэхээр энэ хувьцааг єгснєєр иргэдийн амьдрал дээшлэх vv?
-Хувьцааны vнэ ханшийг тодорхой болго гэж шаардсан. Ямартай ч, есдvгээр сарын 1 хvртэл хvлээе. Болохгvй бол тэмцье. Надад ТУЗ-ийн гишvvн гээд зvгээр хараад суух хvсэл алга.
-ТУЗ шинэ даргаа хэзээ томилох бол?
-Єнгєрсєн гуравдугаар сард томилох тухай яриа гарсан. Би єдєр болгон асуудаг юм. Маргааш л гэдэг. Ийм л дампуу байдалтай явж байна.
-”Эрдэнэс Таван толгой” компанийн олборлолтын санхvvжилт хаанаас гарч байгаа вэ?
-Банкнаас 20 гаруй тэрбум тєгрєгийн зээл авсан тухай надад мэдээлсэн. Зээлийн задаргаагаа танилцуулаагvй байгаа. Би танилцуул гэдэг хvсэлт хvргvvлсэн, хараахан ирээгvй байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.