Бүргэдийн баярт Мишел Родригез оролцож байна

2fdfbb423171ee58big15 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр” энэ амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт болж байна. Тус арга хэмжээг Баян Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. “Бүргэдийн баяр-2014” арга хэмжээний үеэр бүргэдээр амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах тэмцээн,  мөнгө шүүрэх тэмцээн, урианхай сурийн харваа, казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээнүүдүүд зохиогдож байна.

Дашрамд дурьдахад Холливүүдийн од, жүжигчин Мишел Родригез энэ сарын 01-нд Монголд буусан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Баян-Өлгийд болж буй бүргэдийн баярыг үзэж сонирхож байгаа бөгөөд бүргэдчинтэй хамт зургаа татуулсан байна.

Баавар

- See more at: http://local.time.mn/content/49810.shtml#sthash.TQLTAA7B.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих