Бичгийн хэвээр нь хүний сэтгэл зүйг тодорхойлж болно

signature-with-pen

Хүний зан төлөв болон хандлага нь бичгийн хэлбэрт нь илэрч байдаг. Үүнийг сэтгэл судлалын нэгэн салбар болох “психографологи” судалдаг. Энэ салбар сүүлийн үед нилээд хөгжиж байна. Та ч мөн өөрийгөө таниж мэдээрэй.o Эгц дээш бичдэг хүмүүс ихэвчлэн зөрүүд. Тэднийг ятгаж өөрийнхөө санаад итгэлцүүлнэ гэдэг бол үнэхээр хүч чармайлтын хэрэг.

o Ойлгомжгүй бичигтэй хүмүүс зөвхөн бодит байдалд буюу одоогоор амьдардаг. Тэд ажилдаа маш үнэнч бөгөөд тэднийг маш их үнэлдэг. Гэвч хэтэрхий яаруу байдлаасаа болоод тэд алдах явдал гаргадаг. Мөн тэд олон дотор бужигнаж байх дуртай бөгөөд энэ байдал үгүй бол тэд уурлаж бухимдах нь элбэг байдаг. Ийм бичигтэй эрэгтэйчүүд гэр бүлийн амьдралд амжилт олох нь бага байдаг.

o Зай багатай бичдэг бол нилээн нарийн бөгөөд санхүүгийн тал дээр та гар чанга хүн.

o Ороонги буюу дугуйдуу бичдэг хүмүүс маш зальтай байдаг. Заримдаа тэд худал үгэндээ итгэх явдал ч байдаг. Ийм хүмүүсээс аль болох хол явах хэрэгтэй.

o Жижиг бичдэг хүмүүс маш тооцоотой, анхааралтай, халамж сайтай мөн нуугдмал, муу санаатай байдаг.

o Том бичигтэй хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч, өрөвч сэтгэлтэй байдаг. Хүнд муу санаж чаддаггүй.

o Ойрхон зайтай бичдэг хүмүүс маш харамч, муу санаатай, харгис, зантай байдаг. Өргөн том бичдэг хүмүүс ухаантай, эрч хүчтэй, бусадтай харьцах чадвартай, бусдад амархан дасамтгай, нийтэч өглөгч байдаг.

o Баруун тийш огцом хазайлттай бичдэг хүмүүс гомдомтгой байдаг. Зүүн тийш налуулж бичдэг хүмүүс зальтай хуурамч байдаг.

o Хэт их дэгээ гогцоо болсон, гоёж чимэглэсэн бичиг нь ганцаардал болон бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг хүмүүс.

o Хурц өнцөг гаргаж бичдэг хүмүүс бол зан характерийн хувьд ширүүн дориун, шийдвэрийг хурдан хугацаанд гаргадаг.

o Сул дарж бичсэн бичлэг нь эмзэг мэдрэмтгий байдлыг илэрхийлдэг.

o Чанга дарсан бичлэг нь дээд мэдэрлийн үйл ажиллагааны хүчтэй байдлыг илэрхийлнэ

 


URL:

Сэтгэгдэл бичих