Цалин ба үнийн өсөлт

цлин  Манай улсын эдийн засаг хямралын байдалд байгаа. Энэхүү хямралаас гарахын тулд эхлээд үнийн хөөрөгдлийн суудлыг шийдвэрлэж үнийг тогтворжуулах нь нэнэ трүүүнд хийх ажлын нэг. Сүүлийн саруудад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ хнаш огцом өсөөд байсан нь ийн эдийн засаг нийгэмд сөргөөр нөлөөлөөд буй. Гэхдээ үнэ өсөх болсон шалтгаан нь ам.долларын ханштай холбон тайдбарлах нь бий.

Гэвч ам.долларын ханш тогтворжсон үед ямар шалтгаанаар үнэ өсч хөөрөгдөл бий болоод байна вэ? Энэ нь шуналт наймаачдын хийж буй охэт их шунал үнийн хөөрөгдөл юм. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд эдийн засагт шууд хямрал бий болж байна. Гэхдээ ургац хураалтын ажил эхэлж шинэ ногоо худалдаанд гарсан нь дээрх үнийн өсөлтиийг бага атугай зогсоогоод байгаа билээ.

Тодруулбал: Ургац хураалтын ажил эхлээд байгаа билээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарсан. Энэ үеэр хүнсний ногооны үнэ хямдарсан бөгөөд иргэд эрүүл бөгөөд шинэ ногоог хоол хүнсэндээ хэрэглэх болсон.

Сүүлийн саруудад үнэ ханш огцом өссөн бөгөөд хүнсний гол нэрийн барааны үнэ хүртэл нэмэгдсэн нь иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учруулаад байсан. Төмсний үнэ хүртэл 200-300 төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Үүнээс гадна энэ жилийн шинэ ногооны үзэсгэлэн худалдаан дээр борлуулж буй ногооны үнэ ханш өмнөх жилийнхээс үнэтэй байгаа бололтой. Гэхдээ сүүлийн саруудад өсөөд байсан хүнсний ногооны үнэ ханш буурсан үзүүлэлттэй байна.

Энэ нь шинэ ургац ногоо худалдаанд гарсантай холбоотой аж. Мөн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас түр зогсоод байсан үр тариа хураалт даваа гарагаас эхлэн жигдэрч тариалалтын гол бүс нутгуудад хэвийн үргэлжилж байгаа.

Энэ сарын 12-ны нэгтгэлээр улсын хэмжээнд үр тариа хураалт 12.4 хувьтай үргэлжилж байгаа бол төмс хураалт 35 хувь, хүнсний ногоо хураалт 24.5 хувьтай байна. Түүнчлэн салбарын яамнаас мэдээлснээр нийт 43.6 мянган га-д ангилан хадалт хийснээс 32.6 мянган га-гаас 52.3 мянган тонн үр тариа, 4.6 мянган га-гаас 45.7 мянган тонн төмс, 2000 га-гаас 23.7 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ.

Тариалалтын гол бүс нутгуудад цаг агаар хэвийн байвал тариа хураалт хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Энэ оны хувьд улсын хэмжээнд 315.6 мянган га-д тариалалт хийснээс урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа хурааж авах төлөвтэй байгаа юм. Үүнээс 439.8 мянган тонн буудай хурааж авахаар төлөвлөсөн нь гурилын хэрэгцээг улсын хэмжээнд 100 хувь хангахад хангалттай үзүүлэлт. Тодруулбал дотоодын гурилын хэрэглээ 240 мянган тонн байгаа бөгөөд үүнд 320 мянган тонн улаан буудай шаардлагатай байгаа юм.

Салбарын яамнаас улаан буудайн үнийн хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авах буудайн үнийг нэг тонныг нь 460 мянган төгрөгөөр тогтоосон. Үүн дээр нэмж Засгийн газраас олгодог буудайн урамшууллыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тогтоогоод байгаа юм. Мөн энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гараад буй. Орон нутгуудаас ирсэн ургац хураалтын явцын мэдээг үзвэл, одоогоор 63.8 мянган га-г ангилан хадаж,

42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авчээ. Харин 7.9 мянган га-гаас 95.1 мянган тн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байна. Энэ мэтчилэн ургац хураалтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ үеэр хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах нь чухал асуудал юм.

Эдийн засгийн хямралтай энэ үед хоосон хонох айлын тоо нэмэгдсээр байгааг бид мэдэж байгаа. Тиймээс тэрхүү хоосон хонох айлын тоог бурууруулж ядуурлын тоог нэмэгдүүлэхгүй байх нь эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтөөс шалтгаалах юм.

Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэд нойр хоолгүй ажилласаныхаа эцэст цалин гэж сарын хэрэглээгээ хангаж хүрэлцхээргүй хөлс авдаг. Тэрхүү цалингаа дараагийн цалин хүртэл хэрэглэх гэж зүдэрч байна. Учир нь хаанаа ч хүрэлцхээргүй цалинг хоол хүнсээ бүрэн бэлтгэх ч боломжгүй байгаа юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсөөд байхад цалин яг хэвэндээ байгаа нь ийн хямралыг бий болгожээ.

Ийн үнийн өсөлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Гэхдээ манай улсад цалин нэмэгдэх тэр үед бараа бүтээгдэхүүний үнэ даган нэмэгддэг нь уламжлал болоод байгаа. Тэгэхээр хэдий цалин нэмж байгаа ч дагаад бусад үнэ ханш өсхөөр цалин нэмсэн ашиг гарахгүй болж байгаа юм. Тиймээс эхлээд бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж харин түүний дараагаар цалинг нэмэх хэрэгтэй. Цалин хөлс нэмэгдэх тэр үед бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн тохиолдолд арга хэмжээ авах нь зөв алхам болно. Тэгэж байж өнөөдрийн хямралыг арилгаж иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй билээ.

 

Ч.Гэрэлтуяа /Zaluu.com/

URL:

Сэтгэгдэл бичих