20 жилийн дараа…

1472911_307691369416438_8802183153658229888_n

Саяхнаас Гоёо Кашмир компаний шинэ реклам телевизийн сувгуудаар цацагдах болсон билээ.

Дуучин Т.Бат-Оргилын хорин жилийн өмнө дуулсан “Мөнхийн ус” дууны хэсгээр хийсэн нь ерээд оны залуусын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа.

Сонирхолтой нь рекламанд тоглосон үзэсгэлэнт бүсгүй 20 жилийн өмнөх клипэнд тоглосон охинтой маш адилхан байсан юм.

Тиймээс бид энэ талаар сонирхож энэ дууг дуулсан Т.Бат-Оргилоос тодруулга авлаа. Үнэхээр энэ бүсгүй бол 20 жилийн өмнөх охин мөн бөгөөд түүнийг С.Уянга гэдэг ажээ.

Эмэгтэй хүний гоо сайхан хэрхэн хадгалагдаж үлддэгийн тод жишээг эндээс харьцуулж үзнэ үү.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих