“Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуучууд ба Өвөр хөшөөтийн уурхай

uls_5433534080799_1Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өчигдөр “Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуучууд нутгийн хэсэг иргэдтэй хамтарч, Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 150 гаруй Монгол ажилчид ажилладаг “Жи Энд Юу Голд” ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг Өвөрхөшөөтийн уурхайд үймээн дэгдээжээ. “Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуучуудын хэлсэнээр бол нутгийн иргэдийн хүсэлтээр ирцгээсэн гэнэ. Тэд Улаанбаатар хотоос хоёр машинтай ирцгээсэн бөгөөд уурхайн үйл ажиллагааг зогсоохоор үймээн дэгдээж, тус компанийн ажилчидтай сөргөлдөж, уурхайн дөрвөн ажилтныг барьцаалсан хэрэг гарчээ.

“Жи энд Юу Голд” ХХК-ний зүгээс Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХЗ сайд Х.Тэмүүжин нарт компанийн нийт ажилчдын гарын үсэгтэй албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм байна. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагаагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй гэдгээ мэдэгджээ. “Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуус тус компаний ажилчдыг хүчээр машинд суулган, туг далбааг нь шатааж, үйл ажиллагааг нь хүчээр зогсоохыг оролдсон байна. Хэдийгээр тус хөдөлгөөний залуус газар нутгийнхаа төлөө тэмцэж буй гэх боловч монголдоо үйл ажиллагаа явуулж байгаа, монголынхоо компанийг ингэх хэрэг байсан юм болов уу. Гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсын хууль цаазыг уландаа гишгэсэн, тусгай хамгаалалттай, дархан цаазтай болгох боломжтой байгалийн үзэсгэлэнт газар үйл ажиллагаа явуулж, түрийвчээ түнтийлгэж байгаа олон компаниудтай тэмцсэн бол тэд байгаа онох байлаа. Монгол оронд маань төр нь төр шиг байж, иргэд нь хууль дүрмээ хэзээ сахиж мөрдөх вэ?.


URL:

Нэр: Өлзиймаа Огноо: 7 August 2016

худлаа мэдээ байна даа

Сэтгэгдэл бичих