Буруу эм худалдаалсан эм найруулагчийн хэрэг прокурорт шилжжээ

32_ee7dd9d8eae44d7a73e74546f14b70a84a3ea6aeБуруу эм худалдаалж 16 нярайн эрүүл мэндийг хохироосон “Монос” группийн салбар эмийн сангийн эм найруулагч Э-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байсан билээ.

 

Тэгвэл уг хэргийг  өнгөрсөн долоо хоногт прокурорт шилжүүлсэн байна. Цагдаагийнхан Э-д Эрүүгийн хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Уг зүйл ангиар түүний буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль, эсвэл 3-6 сар баривчлах, гурван жил хүртэл хорих ял оноох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.