Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж байгаад баригджээ

ялТөв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис төрлийн,  сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамалыг түүж байсан гурван иргэнийг өчигдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчиллаа. Сэжигтэнүүд нь арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүж байсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан байна. Тухайн түүсэн ургамалыг одоогоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд тэднийг цагдан хориод эрүүгийн хэрэг үүсгэн шалгалж эхэлжээ. Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 30 настай Б гэгч нь 2,5 кг каннабис төрлийн ургамалыг бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Хар  тамхины ургамал мөн болохыг баталгаажуулахаар шинжилгээнд өгсөн. Хариу нь гарах болоогүй. Хар  тамхины ургамалыг устгах ажил хийгдэж байгаа” гэсэн юм.

 

С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.