Оюутны холбооны ерөнхийлөгч болоход юунд “Үхэлдэн тэмцэв”

uls_54336f993f0a4_1

Монголын оюутны холбоо ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчөө сонгох хурлаа Дархан хотноо хийжээ.Энэ удаагийн хурал нь хаалттай хаалганы цаана болж, улстөржих, ашиг хонжоо хайх гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлжээ. Энэхүү байгуулагчид “Оюутны байгууллагаа өөрчилж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилье, нэг хэсэг хүмүүсийн төлөө ажилладаг биш нийт оюутнуудынхаа төлөө зүтгэдэг МОХ-г цогцлооё” гэсэн залуучуудыг нэр дэвшүүлэхгүй хамгаалагчид, цагдаа нараар түрий барьж хурапд оролцуулаагүй байна.

Эл байдлыг эсэргүүцсэн оюутнууд “Оюутнуудын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага хаалттай хаалганы цаана хуралдах ёсгүй. Ингэж будилаантуулахаа болиоч ээ” гэж орилолдож байлаа.

Уг хурал нь Ардчилал анх үүсэж байсан 1990 оныг санагдуулсан ба цагдаагийн албан хаагчид Дарханы “Залуучууд” театрыг бүслэн хамгаалалтад гарсан байв. Харин уг хуралд оролцож байсан оюутнууд хурлыг орхин бухимдалтай гарч ирцгээсэн юм.

Энэ удаагийн сонгуульд МОХ-ны экс ерөнийлөгч Х.Батсайхан, түүний зөвлөх Н.Батбаяр, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, НАМОХ-ны тэргүүн Д.Гантулга, “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн нар нэр дэвшсэн юм.

 Хоёр өдрийн турш хаалттай хаалганы цаана үргэлжилсэн хурлын эцсийн шийдвэрээр МОХ-ны шинэ өрөнхийлөгчөөр Н.Батбаяр сонгогджээ, Тэрбээр МОХ-ны дэд ерөнхийлөгч. Д.Батчулуунтай 103, 103-ын харьцаатай тэнцэж, эцэст нь Х.Батсайхан санал өгснөөр тэргүүнээр сонгогдсон байна. Энэхүү хурлыг эсэргүүцэж оюутнууд хоорондоо зодолдож, эмх замбараагүй байдал үүсчээ.

Монголын 170 мянган оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болоход эдгээр залуус юунд ийнхүү “ҮХЭЛДЭН ТЭМЦЭЛДЭНЭ” вэ………

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.