Леонардо Ди Каприо Стив Жобсын дүрээс татгалзав

c0f31c06623600foriginal“Ядуусын хорооллоос төрсөн саятан” киногоороо олны танил болсон найруулагч Дэнни Бойл зохиолч Вальтер Исааксоны “Стиб Жобс” зохиолыг үндэслэн кино бүтээхээр шийджээ. Тэрбээр “Apple”-ийн үүсгэн байгуулагч, гайхалтай намтар бүхий Стив Жобсын тухай кино хийх эрх авахын тулд Вальтер Исааксонд нэг сая ам.доллар төлсөн байна. Киноны гол дүрд Леонардо Ди Каприог тоглуулахын тулд их хэмжээний мөнгө амласан ч жүжигчин эр татгалзжээ. Татгалзсан шалтгаанаа тэрбээр “Уран бүтээлийн түр завсарлага авахаар шийдсэн” хэмээн тайлбарласан юм. Улмаар найруулагч Дэнни Бойл жүжигчин Мэтт Дэймон, Бен Аффлек, Брэдли Купер нарт урилга өгөхөөр төлөвлөсөн байна.

 

Х.Заяа

- See more at: http://www.unen.mn/content/40638.shtml?alias=entertainment#sthash.Y7aW62tY.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.