Сайхан инээмсэглэлийг Смайл Дент танд олгоно

DSC_8116

Сайхан инээд гэдэг хүний нэрийн хуудас болсон цаг үед эрхэм та шүдэндээ хэр анхаарал тавьж байна. Тэгвэл энэ тал дээр чинь санаа тавьж танд туслах Smile Dent шүдний эмнэлгийг танилцуулъя. Smile Dent шүдний эмнэлэг нь таны хүсэж буй эрүүл сайхан инээмсэглэлийг бий болгоход туслах болно.

“Сайхан инээдийг бид танд бэлэглэе” уриатай тус эмнэлэг нь 2005 онд байгуулагдаж өдгөө есөн жилийн туршлага хуримтлуулсан мэргэжлийн өндөр ур чадвартай эмч сувилагч нар ажилладаг билээ. Смайл Дент шүдний эмнэлгийн захирал, их эмч Л.Сэлэнгэ нь ЭМШУИС-ийг нүүр ам судлаач-эмч мэргэжлээр 1995 онд төгссөн бөгөөд 1996-2005 онд монгол солонгосын хамтарсан “ЭВАДА” шүдний эмнэлэгт шүдний их эмчээр тасралтгүй арван жил ажиллаж 1998 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн юм байна.  Монголын Залуучуудын Холбооны”Тэргүүний залуу” алтан медаль, 2008 онд Смайл Дент шүдний эмнэлгийн үйл ажиллагааг үнэлж “Буянт Үйлстэн”, “Шилдэг эмч” шагналаар шагнагдаж байсан нийт 19 жилийн мэргэжлийн ур чадвар туршлагатай эмч ажээ.

Smile Dent эмнэлгийн эрхэм зорилго нь орчин үеийн техник технологиор үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлж мөн үйлчлүүлэгчиддээ амны хөндийн эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгөх үйлчлүүлэгчдийн шүдийг өвдөлтгүйгээр тав тухтай орчинд эмчилж, эрүүл сайхан инээмсэглэл бэлэглэх гэнэ.

Тус эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг болон шүд ломбодох, шүд пааландах, гол залгаж шүдний цөгц сэргээх, буруу ургалттай шүд засах, шүдний зай бөглөх гэх мэт шүдний эмчилгээнүүд, шүд авах, шүд авсаны дараах идээт үрэвслийг эмчлэх гэх мэт шүдний мэс ажилбарууд, авагддаг авагддаггүй шүдэлбэр, шаазан болон ган бүрээс хийх гэх мэт хиймэл шүдний эмчилгээнүүдийг солонгос япон улсын тоног төхөөрөмж, багажаар болон БНСУ, ОХУ, БНХАУ-ын эм тариа материалаар түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэж байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих