Элсэлтийн шалгалтын дүн өнөөдөр гарна

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 17-19-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Өмнөх жилийн шалгалтад 40 гаруй мянган сурагч орсон бол энэ жил нийт 39043 хүн бүртгүүлж, шалгалт өгсөн билээ.

Шалгалтын дүн, онооны жагсаалтыг www.ees.mn цахим хуудаст байрлуулах аж. Мөн энэ сарын 5-ны өдрийг хүртэл шалгуулагчдын батламж картыг олгох юм байна. Өмнөх оны төгсөгчдийн батламж картыг “Соёмбо” дээд сургуулийн байранд тараах аж. Харин энэ оны төгсөгчдийнхийг сургуулиар нь дамжуулж тараана.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих