Н.Энхбаяр: Би бүх хүнд сайн санаж ирлээ

54177

Зураг: Н.Энхбаяр Чингэс хаан нисэх онгоцны буудалд. 23:00 цагт

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг сурвалжлахаар “Чингэс хаан нисэх онгоцны буудал”-д ажиллаж байгаа сэтгүүлчид “түүнийг БНСУ-ын иргэн болох хүсэлт гаргасан эсэх талаар тодруулахад:

Н.ЭНХБАЯР: “Тийм зүйл огт байхгүй. Солонгосчуудыг буруутгах аргагүй. Энд л бид худлаа ташаа мэдээлэл тараахаар тэрийг нь Солонгосчууд сайн мэдэхгүй болохоор тийм ташаа зүйл мэдээлэх шиг болсон.

Солонгосчуудыг буруутгах хэрэггүй. Тэд бол хөдөлмөрч ард түмэн улс орноо яаж хөгжүүлж болдогийг дэлхий даяар харуулж байна. Бид нар ч гэсэн улсаа тэдэн шиг хөгжүүлж чадна. Хамтдаа улс орноо хөгжүүлье. Эвтэй байя. Бүгдээрээ хамтдаа улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэе. Бид яагаад Солонгос шиг хөгжиж чадахгүй гэж. Үүнд би тусалж чадах зүйл байвал туслая, туслах хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх шаардлаггүй.

Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ. Та хэдийгээ их саналаа. Энд байхдаа л энэ болохгүй байна, тэр ингээд байдаг гэдэг болохоос тэнд байхад их санадаг юм байна. Монголоо саналаа, Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа. Энэ газар шороо, энэ сайхан агаараа их саналаа.Монголчууд маань эвтэй байвал улс орноо сайхан хөгжүүлж чадна” гэсэн юм.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих