“Хүннү” хорооллын барилгаас хүн унаж нас баржээ

21b7964551666a77big

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Жапан таун”-ы орчимд  баригдаж буй  “Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу амиа алдсан өчигдөр хэрэг гарчээ.  Тэрээр барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хурд” группын барьж буй “Хүннү-2222” барилгаас хүн унаж амь насаараа хохирсон хэрэг гарч байсан.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих