Н.Энхбаярын оролцсон ”Монгол тулгатны 100 эрхэм” удахгүй цацагдана

“Херо Энтертайнмэнт” студээс бэлтгэн гаргадаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж эхэлснээсээ хойш олон нийтийн талархлыг хүлээсэн билээ.

Тус нэвтрүүлгийн өмнөх дугааруудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд нэр алдартай, олны хайр хүндлэлийг хүлээсэн олон эрхэм оролцсон юм.

Тэгвэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Нэвтрүүлгийн хамт олон  нэвтрүүлгээ бэлтгэхээр БНСУ-ыг зорьж, тэндээ Н.Энхбаяр даргыг зорин очиж эргэнгээ уг нэвтрүүлгээ бэлтгэсэн байдаг. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыy оролцсон уг нэвтрүүлгийг түүнийг Монголд байх энэ хугацаанд цацахаар төлөвлөж байгаа гэнэ. Өчигдөр шөнө эх орондоо ирсэн Н.Энхбаяр Монголдоо долоо хоноод буцна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс түүний оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” энэ амралтын өдрүүдэд ч гарч мэдэх юм.

BzjB_2sCQAAY5sF

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих