“Сүүлчийн шөнө” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

10669277_726867304054649_2508796760347146707_o6224976462014-10-03-16-16[www.urlag.mn]5961884112014-10-07-10-06[www.urlag.mn]3171936822014-10-10-10-32[www.urlag.mn]

Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын 10-нд буюу өнөөдөр “Тэнгис” кино театрт 15:30 – аас нээлтээ хийх гэж байна.

СГЗ Ш.Гүрбазарын зохиол болох тус кино нь хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх аж.

Киноны голд дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.