Ливийн өрхийн цэрэг Трипол хотын өмнөд хэсэгт тулалдсаар байна

Libya-war-2011-us-gaddafi

9-нд Ливийн аюулгүй байдлын салбарын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Ливийн шашны бүлгийг дэмжигч, уламжлалт хүчнийг дэмжигч өрхийн цэрэг тус улсын нийслэл Трипол хотын өмнөд хэсэгт байлдсаар байгаа ч хэн хэнээ дийлж чадаагүй байна.

Тус мэдээллээс үзвэл, шашны хүчнийг дэмжигч өрхийн цэрэг Бир Ал Ганам, Кассала, Иад, Баб Ал Азизия зэрэг газар уламжлалт хүчнийг дэмжигч өрхийн цэрэг рүү довтолсоор байна. Хэдэн хүн амиа алдаж, шархадсан тухай одоогоор ямар ч мэдээлэл үгүй байна.

2011 онд Каддафын дэглэм нурж унаснаас хойш засгийн газар хүчирхэг арми, цагдаагийн алба бүрдүүлж чадаагүй байсаар өдий хүрсэн юм. Өрхийн цэргүүд засгийн газартай хамтран ажиллахаас татгалзаж, орон нутгийн хүчнүүд өөр өөрийн хүчний хүрээ тогтоож мөргөлдөөн тасрахгүй байсаар ирсэн юм. /Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих