В.Путин Украины хилээс цэргээ эргүүлэн татахыг тушаажээ

21Ерөнхийлөгч В.Путин Ростов Украинтай хил залгаа Ростов мужид байрлаж буй цэргийн анги нэгтгэлүүдийг байнгын байршилд нь эргүүлэн татах тушаал буулгасныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Энэ тушаалын дагуу нийт 17600 цэргийн албан хаагч цэргийн хээрийн сургуулилтаа дуусгасан тухай Батлан хамгаалахын сайд С.Шойгу В.Путинд илтгэсэн байна. Оросын Ерөнхийлөгч энэ долоо хоногт Милан хотноо болох Ази, Европын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой уулзахаар төлөвлөжээ. Энэ үеэр удирдагчид хоёр талын харилцаа болон шатдаг хий нийлүүлэлтийн тухай хэлэлцэх бололтой.

 

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих