Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга үнэт чулууны ченж гэв үү

527-14131758868f69a1c02afadf1bbigЭрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй жишиг орон нутгийн дарга нарт халдварлаж, хүрээгээ тэлэх болсны нэг жишээг дуулгах гэсэн юм. Тодруулбал, Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатарт холбогдох асуудал юм.

Дэлгэрцогт сумаас хойш 10 гаруй километрт орших Нүүр хар гэдэг газраас нутгийн иргэд цахир чулуу түүж борлуулдаг байжээ. Түүнийг таслан зогсоохоор Дэлгэрцогт сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тус газрыг тусгай хамгаалалттай газар болгон зарлаж, цахир чулуу түүхийг хориглосон захирамж гаргасан байна. Гэтэл тус захирамжийг гаргасан П.Амгаланбаатар нь иргэдээс цахир чулууг хямд үнээр худалдан авч цааш нь хятадуудад дамлан худалдаалдаг талаар эх сурвалж онцоллоо.

П.Амгаланбаатарын хувьд өмнө нь хууль бус үйлдэл гаргаж, шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан нэгэн. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн цөрөвдүгээр сарын 10-ны өдөр ажпын албан өрөөндөө сумын Азийн сангийн ажилтныхаа зүүн нүд рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож байсан.

Түүнийг ЭХ-ийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр сум дундын шүүхээр хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая 900 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Иргэдийн хурлын дарга бол Засгийн газрын эд, эс нь мөн.Тэгвэл Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхгүй, хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлгүй, дарамталсан байдлаар харилцаж, эцэстээ албан хаагчийн бие махбодид халдаж, шүүхээр шийтгүүлсэн нь төрийн албанд тэнцэхгүй хүн гэдгийг гэрчилж байгаа юм.

Мөн тус сумын удирдлагуудтай холбоотой өөр нэг ноцтой асуудал бол сумын иргэд өнгөрсөн есдүгээр сарын 22-нд АТГ-т сумын Засаг дарга Б.Баатарсүрэнгийн талаарх, тодруулбал, улсын төсвийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж өгөхийг хүсч гомдол гаргажээ.

Учир нь тус сумын Засаг дарга автомашины парк шинэчлэлд зориулж улсын төсвөөс 50 сая төгрөг хуваарилаад тендер ч зарлахгүйгээр дур мэдэн худалдан авалт хийсэн гэнэ.

Тодруулбал, оны эхээр “Ланд-80” маркийн ДУА 20-48 дугаартай автомашин авсан ч ямар үнээр, хаанаас авсан нь тодорхойгүй төрийн өмчийн бүртгэлд хамруулаагүй гэсэн яриа нутгийн иргэдийн дунд хардлага төрүүлээд байгаа юм байна. Иймд үнэн мөнийг тодруулахаар сумын иргэд ийнхүү АТГ-т хандсан байна.

Иргэдийн гомдолд “Зах зээлийн үнийг судлахад хамгийн сайн “Ланд-80″ маркийн автомашин 22 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Тэгвэл үлдсэн 28 сая төгрөг хаачив” гэсэн асуудлыг шалгаж хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсчээ.

Ийнхүү Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын удирдлагууд олон нийтийн хардлага сэрдлэг, авлига, танхайрал, хууль зөрчсөн үйлдлээр “Баян” намрын үдэж өвөлтэй золгож байгаагаа дуулгасан юм.

Б.Дэлгэр

Эх сурвалж:


URL:

Нэр: цэнд Огноо: 20 October 2015

чулууны ченж үү,чулуу түүхийг эсэргүүцэж ,хориглодог уу гэдгийг сумын захын 1 иргэн хүнээс асуухад хэлээд өгөх байхдаа.хүнийг гүтгэх,гутаах үйлдэл үү

Сэтгэгдэл бичих