Улсын хэмжээнд нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэс шилдгээр шалгарлаа

p1943vj0n3120l1emt4a415ke14232

Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг хангах нь” сэдэвт Санхүү, төрийн сангийн удирдах ажилтны 9 дүгээр зөвлөгөөнийг 10 дугар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сангийн дэд сайд С.Пүрэв, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат болон нийслэл, дүүрэг, аймгууд, салбарын яамны санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн оролцлоо. Зөвлөгөөнөөр Орон нутгийн хөгжлийн сан, Нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн шинэчлэл, Санхүүгийн тайлан хүлээн авалт, Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчид харилцан санал солилцсон юм.
Сангийн яамнаас жил бүр улсын хэмжээнд Санхүү, төрийн сангийн хэлтсүүдийн үйл ажиллагааг дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан, Сангийн яамны хүндэт өргөмжлөл олгодог байна. 2013 оны шилдэг Санхүү, төрийн сангийн хэлтсээр Э.Ганхүү даргатай “Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэс” шалгарчээ. Шагналыг зөвлөгөөний үеэр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил гардуулсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих