“Инчён-2014” Паралимпийн азийн наадам энэ сарын 18-24ний хооронд болно

IMG_5037

БНСУ-ын Инчён хотноо паралимпийн Азийн II наадам энэ сарын 18-24-нд болно. Ази тивийн 42 орны 4500 тамирчин, спортын 23 төрөлд өрсөлдөх тус наадамд манай улсаас эх орноо төлөөлөн спортын есөн төрөлд 61 тамирчин, 15 дасгалжуулагч, шүүгч,эмч нарын нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Паралимпийн азийн II наадамд оролцох баг тамирчдын зарим хэсэг нь өнөөдөр эх орноосоо мордох ажээ. Энэ удаагийн паралимпийн Азийн наадам “Рио 2016” паралимпийн наадмын эрх олгох онцлогтой тул манай баг тамирчид их хичээж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих