Windows 9-ийг яагаад алгасав?

windows_8_windows_9_decision-11402013

Өнөөдөр Microsoft-ын Windows үйлдлийн систем 8.1 хувилбар дээрээ явж байгаа билээ.

Харин Windows-ын дараачийн хувилбараа Microsoft компани 10 гэж дугаарлахаар болсон.

Яагаад 9-ийг алгасав?

Үүний хариуг Windows-ын маркетинг хариуцсан захирал Тони Профет өчигдөр Сан Францискод нэгэн хурал дээр өгчээ.

Windows 8-ыг Microsoft үндсэндээ алдаа болсон гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс алдаагаа засахын тулд шинэ Windows нь 8 хувилбартай ямар нэг холбоогүй гэсэн ойлголт төрүүлэхээр ингэж дугаарлах болжээ.

Мөн ажиллах зарчим, бүтэцийн хувьд ч Windows 10 нь бүрэн өөрчлөгдөж байгаа гэнэ. Энэ удаа Windows 10-ыг бүтээх явцаа нээлттэй болгож Technology Preview гэсэн туршилтын хувилбараа хэрэглэгчдэд тарааж байгаа юм.

Windows 10 Tech Preview хувилбар хоёр долоо хоногийн өмнө тараагдаж эхэлсэн ба одоогоор нэг сая хэрэглэгчтэй болоод байгаа гэнэ.

Ингэх болсон шалтгаан нь хэрэглэгчээ сонсож алдаагаа давталгүй ажиллах зорилготой. Уг нь Microsoft хэрэглэгчээ сонсолгүйгээр бүтээгдэхүүнээ гаргадгаараа алдартай компани юм

ikon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих