Радиогийн хөтлөгчийг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хороожээ

uls_543cebec2d67f_1Мексик улсын Масатлан хотноо радиогийн хөтлөгч А.Тирадог эфирт нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Уг гэмт хэрэг Масатлан хэмээх далайн боомт хотын “Fiesta Mexicana” радио станцад болжээ. А.Тирадог шууд нэвтрүүлэг хийж байхад нь гэмт хэрэгтэнүүд буудаж хөнөөжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр бол уг хэргийг хоёр хүн үйлдсэн гэнэ. Хөтлөгч бүсгүй эмнэлэгт ирснийхээ дараагаар нас барсан аж.

Сэтгүүлч Ателано Тирадо хууль бус барилгын ажлын улмаас хохирсон 800 орчим газар тариаланчдын эрх ашгийг хамгаалсан, хохирогчдод нөхөн олговор олгохыг шаардсан нэвтрүүлэг хийсэн нь уг хэрэг гарах шалтгаан болсон гэж цагдаагийн байгууллага үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих