Мэргэжлийн хулгайчийг барьжээ

2843451543cf24d5d90a91

Нийслэлийн зургаан дүүргийн 40 гаруй айлд түлхүүр тааруулан эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг сүүлийн хоёр сарын хугацаанд гарчээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш хэргийг шалгасны эцэст гэмт этгээдийг баривчилжээ. 72 төрлийн түлхүүрээр дээрх айлуудыг ухаж, эд зүйлсийг нь хулгайлсан этгээд Баянзүрх дүүргийн харьяат, 32 настай Н гэх залуу байсан байна.

Түүний машинаас 72 төрлийн түлхүүр олдсон байна. Тэрээр орон сууцны айлуудын бүргэд хаалганд түлхүүр тааруулан ордог байснаа хүлээсэн байна. Айлуудаас хамгийн их хохирол учирсан нь 60-70 сая төгрөгийн эд зүйлсээ алдсан байна.

Тиймээс гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаа нарын ажил биш, байрны жижүүр, СӨХ болон оршин суугчид нь өөрсдөө анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

bataar.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 June 2016

энэ СӨХ бол ямарч нэмэр байхгүй энэ орон сууцны айлуудад хамгийн ихээр гай тарьж байгаа газар бол СӨХ БОЛОН ҮҮНЭНД БАЙДАГ жижүүр гэх хүмүүс байдаг нэг хулгайч нь тэр айлд ямар ямар хүмүүс байдаг вэ хэдий үед орж гардаг вэ гадаад яваад хир удаж байна вэ гээд асуухаар нь хэдэн төгрөг аваад л бүх айлын мэдээлэлүүдийг хэлээд өгчихдөг гэсэн тийм учираас орцны үүдэнд суудаг юу хийддэггүй мөнгө горилогчидыг татан буулгах шаардлагатай байна цэвэрлэгээ хийж чадахгүй шээстэй баастай усаараа подез угаагаад хаячхана бид орж гарахдаа хамар амаа дарж орж гардаг ингэж оршин суугчидын эрх ашигийг хохироож байгаа учираас СӨХ гэх юмыг татан буулгах шаардлагатай байна жижүүрүүд нь цонхыг дор буланд байнаг шээчихдэг нэг давхар хоёр давхрын айлууд цонхоо онгойлгохоор нил шээс цонхоор орж ирдэг үнхээрийн энэ сөх үүдэнд суудаг жижүүр гэх мөнгө горилогчидоос болж иргэд бид хохирч байна төр засаг минь үүнийг нэг шийдэж сөхгүй болгож өгөөч социализмын үед сөх гэж байддаггүй байхад иргэд бид орцноосоо нэг байрны ахлагч томилоод подизоо айл бүхэн өөр өөрсдийнхөө талбайгаа цэвэрлэчихдэг гадаа орчиноо бүх айл өрхүүд нэгдсэн журмаар гараад цэвэрлэчихдэг байхад маш гоё цэвэрхэн байдаг байсан хуучин байдалд нь оруулах саналыг хүлээн авна уу төрийн түшээд ээ

Сэтгэгдэл бичих