Хурдан цэнэглэгддэг, урт настай баттерей бүтээлээ

098afd_battery_charge_x800

Сингапурын Наньянг  Технологийн Их сургуулийн судлаачид нэгэн гайхалтай баттерей зохион бүтээжээ.

Энэхүү лидиум-ион баттерей нь 0-ээс 70 хувь хүртэл цэнэглэгдэхдээ ердөө хоёр минут зарцуулна.

Лидиум-ион баттерейг өнөөдөр гар утас, таблетуудад өргөн ашигладаг билээ.

Мөн үүнээс гадна ашиглагдах хугацаа нь одоогийн лидиум-ион баттерейнаас 10 дахин удаан буюу 20 жил. Нэг ийм баттерей 10,000 удаагийн дахин цэнэглэлтийг даадаг гэсэн үг.

Ийм урт настай, богино хугацаанд цэнэглэгддэг баттерей ялангуяа цахилгаан автомашины салбарт нэн шаардлагатай байгаа юм.

Гэхдээ машин цэнэглэх хугацаа нь банкыг бензинээр дүүргэхээс урт байх ч ийм баттерейтэй бол 15 минутанд бүрэн цэнэглэх гэнэ.

Зохион бүтээгчид нь энэ баттерейг ойрын хоёр жилийн дотор зах зээлд гарна гэж тооцоолж байна.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих